ЭРҮҮЛ МЭНД

Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцаллаа

ЭМДЕГ 2025 онд улсын хэмжээнд нийт 1,550 эмийн сантай даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээ байгуулан ажилласан.

Өнгөрсөн оны төгсгөлд гэрээний биелэлтэд үнэлгээ, шалгалт хийсний дүнд хангалтгүй үнэлгээ авсан 124 эмийн сангийн гэрээг түр хугацаанд түдгэлзүүлээд байсан юм.

Улсын байцаагчийн зөвлөмжийг эдгээр эмийн сангуудад хүргүүлж, хэрэгжилтийг 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдөр дахин хянан шалгалаа. Хяналтын үр дүнд зөвлөмж хүргүүлсэн орон нутгийн 22 эмийн сангаас 16, нийслэлийн 102 эмийн сангаас 82 нь биелэлтээ хугацаанд нь ирүүлсэн байна. Иймд эдгээр эмийн сангуудтай даатгуулагчдад хөнгөлөлттэй эм худалдах гэрээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин гэрээг үргэлжлүүлэх жагсаалтад багтсан Ундрам хан хангай ХХК-ийн “Зайсан цацралт” болон Баганат хайрхан ХХК-ийн “Тун-Эрдэнэ” эмийн сангууд өөрсдийн хүсэлтээр гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байна. Иймд талуудын зөвшилцлийн дагуу даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг дуусгавар болгож, цуцалжээ.

Э.БАЯНМӨНХ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Энэбиш
Энэбиш

126 г бүгдийг цуцлах хэрэгтэй бссн юм

Хүрэлсүх. Б
Хүрэлсүх. Б

Хөнгөлөлттэй эм бичиж олгож бгаа хэвээрээ юм уу? Би нь 2 удаа даралтын эм ээ бичүүлээд очоод авах гэхлээр байхгүй оронд нь энэ эм адилхан гэж хямд эмээ өгдөг мөнгөөр өө авхлаар нөгөө бичүүлсэн эмийг болхоор зүгээр олгодог энэ Эмийн сангууд нь .тэрнээс хойш даралтын эмээ бичүүлэхээр больсон одоо хөнгөлөлттэй авч ууж бгаа энэ улсад бүх юм үнэн шудраг гэж алга

Холбоотой мэдээ

Back to top button