Олимпын хороо дайнд амь үрэгдсэн Украины тамирчдыг хүндэтгэсэн дуулга өмсөхийг хориглов
Украины скелетон уралдааны тамирчин Владислав Гераскевич мэдэгдэл хийхдээ дайнд амь үрэгдсэн тамирчдыг хүндэтгэсэн дуулга өмсөхийг Олимпын хороо хориглосон гэжээ. Милан-Кортинагийн олимпод оролцож буй тэрбээр дуулга дээрээ дайнд амь үрэгдсэн тамирчдын зургийг нааж, өөр ямар нэгэн улс төрийн уриа лоозон, бэлгэдэл дүрслээгүй байна.
Гераскевич уг явдалд сэтгэл гонсойсон гэдгээ илэрхийлж “Олон улсын олимпын хороо уг наадмын нэг хэсэг байсан тамирчдаас урваж, дахиж хэзээ ч хөл тавьж чадахгүй спортын далбай дээр нь тэдгээр тамирчдыг хүндэтгэхийг зөвшөөрсөнгүй” гэжээ. Өмнө нь Олимпын хороо ийм байдлаар хүндэтгэл үзүүлэхийг зөвшөөрдөг байсан ч энэ удаад зөвхөн Украинд зориулж тусгай шинэ дүрэм тогтоохоор шийдлээ гэж дургүйцлээ илэрхийлсэн юм. Тэр уг шийдвэрийг эсэргүүцэж, тэрхүү дуулгатайгаа өрсөлдөх эрхийн төлөө тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ.
Олон улсын олимпын хороо мягмар гарагт /2026.02.10/ мэдэгдэл хийхдээ Гераскевичийн дуулга улс төрийн бэлгэдлийн талаар дүрмийг зөрчсөн гэсэн байна. Гэхдээ комисс тамирчдыг дурсгалыг хүндэтгэх хар тууз зүүхийг зөвшөөрнө гэсэн юм.
Эх сурвалж: Euro News








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.