Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын хууль тогтоогч нар Ерөнхий прокурор Пэм Бондиг Эпстейний хамсаатнуудын нэрийг нууж байна буруутгалаа

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Шүүхийн хорооны гишүүд лхагва гарагт /2026.02.11/ сонсгол явуулсанд Ерөнхий прокурор Пэм Бонди оролцсон юм. Сонсголын үеэр Бүгд найрамдах намаас Конгресст суудаг Томас Масси Бондиг бэлгийн хүчирхийлэгч Эпстейний нөлөө бүхий хамсаатнуудын нэрийг нууж байна гэж буруутгажээ.

Томас бол Эпстейний файлуудыг олон нийтэд ил болгох хүчин чармайлтыг ахлаж явуулсан хууль тогтоогчдын нэг юм. Тэрбээр АНУ-ын Хууль зүйн яам Эпстейний файлуудыг ил болгох талаар хуулийг мөрдөлгүй томоохон алдаа гаргасан гэж шүүмжилжээ. Томас сонсголын үеэр Хууль зүйн яам хохирогчдын нэрийг цацаж, Эпстейний хамсаатнууд гэсэн хүмүүсийн нэрийг дарсныг харуулсан баримт толилуулсан юм.

Сонсголын дундуур Бонди хэд хэдэн хууль тогтоогчтой маргалдсан байна. Хууль зүйн яам их хэмжээний файлыг нийтлэлгүй орхисон хэмээн хууль тогтоогч нар дургүйцжээ. Тус яам хууль зүйн давуу байдлаа дурдаж, их хэмжээний материал нийтлэхээс татгалзсан байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ БИД НАРТ ЯМАР ХҮРТЭЭЛТЭЙ ЮМ ҮМХИЙ АМЕРИКУУД ЯАХ НЬ БИДЭНД ХАМААГҮЙ НЭГ НЭГНИЙГЭЭ ГОШНОГДОО Л БИЗ ЛАЛАР ГЭЖ

Холбоотой мэдээ

Back to top button