Дашчойлин хийдийн нэрэмжит, сар шинийн баярт зориулсан, аймаг цэргийн цолтой бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж байна. Бөх сонирхогчид тус барилдаанд дээгүүр барилдана гэж хүлээж байсан аймаг, цэргийн арслангууд нэг, хоёрын даваанд тахим буулгалаа.
Тодруулбал, их шөвөгт үлдэнэ хэмээн өндөр хүлээлт тавьж байсан Өмнөговь аймгийн арслан С.Доржпалам нэгийн даваанд Завхан аймгийн харьяат аймгийн начин Э.Дарамсэнгэд өвдөг шороодлоо. Мөн Өвөрхангай аймгийн харьяат цэргийн арслан Б.Өлзийсайхан Төв аймгийн начин Х.Мягмарсүрэнд унасан байна.
Хоёрын давааны сонирхолтой учраа болсон Булган аймгийн харьяат аймгийн арслан Б.Очирхүү аймгийн начин Б.Гончигсүрэнд тахим буулгалаа. Б.Очирхүүгийн хувьд "Алтан цом"-ын төлөөх барилдаануудаар бэлтгэл сайн буйгаа мэдэгдсэн. Түүний өрсөлдөгч Б.Гончигсүрэн энэ жил жүдо бөхийн улсын аварга болсон билээ.
Мөн аймгийн арслсан Е.Көптилек цэргийн начин Г.Биндэрьяад унасан бол Баянхонгор аймгийн арслан Ч.Алтангэрэл аймгийн заан Э.Төмөрсүхэд өвдөг шороодлоо. Түүнчлэн Хэнтий аймгийн харьяат цэргийн арслан Д.Цэрэнням аймгийн арслан П.Жаргалсайханд унажээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Давж, унадаг хорвоо