НИЙГЭМНийгэм мэдээ

Бор-Өндөр – Айраг өртөө хооронд 54 км шилэн кабель тавилаа

Манай улсын экспортын уул уурхайн бүтээгдэхүүний  ачилт хийгддэг төмөр замын гол өртөөдийн нэг Бор-Өндөр өртөөг бүрэн автоматжуулж цахилгаан төвлөрүүлэлтийн системд шилжүүллээ.

Энэхүү шинэчлэлийн ажил хийгдсэнээр өртөөний  сэлгээний ажил түргэсч, ачилтын хэмжээ нэмэгдэх боломжтой болж байна. Ингэснээр вагон эргэлт сайжирч, зардал буурч, орлого нэмэгдэхээс гадна хөдөлмөрийн нөхцөл сайжирч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилж эрсдэл буурна.

Мөн Бор-Өндөр – Айраг өртөө хооронд 54 км шилэн кабель тавьж, дохиолол холбооны үйл ажиллагааг тоон системд шилжүүлсэн байна. Ингэснээр цаг агаарын болон гаднын хүчин зүйлийн нөлөөнд орохгүй дохиолол холбооны үйл ажиллагааг чанартай найдвартай гүйцэтгэх боломжоор хангагдаж байна.

Түүнчлэн өртөөнд шинэ гэрлэн дохио, релейний шүүгээ, жижүүрийн удирдлагын шинэ пульт зэрэг олон тоног төхөөрөмжийг угсарч суурилуулжээ. Тоног төхөөрөмжийн энэхүү шинэчлэл нь өртөөний ажлын үзүүлэлтийг мэдэгдэхүйц сайжруулах юм.

Нээлтийн арга хэмжээнд «УБТЗ» ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн болон холбогдох албаны удирдлага, өртөөний ажилчид оролцов.

А.ТЭНҮҮН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button