Финландын цанын харайлтын дасгалжуулагч согтууруулах ундаа хэрэглэсэн тул олимпоос буцжээ
Финландын цанын харайлтын багийн ахлах дасгалжуулагч Игор Медвед олимпын үеэр согтууруулах ундаа хэрэглэж, дүрэм зөрчсөн учир улс руугаа буцсан байна. Медвед уг явдалдаа уучлал гуйсан мэдэгдэл гаргажээ. Финландын Олимпын комиссын спортын хэлтсийн дарга Янне Ханнинен мэдэгдэл хийхдээ “Медвед өнөөдөр гэртээ харьсан. Согтууруулах ундаатай холбоотой асуудлын улмаас ийм зүйл боллоо. Бид дүрэм зөрчсөн асуудлыг маш нухацтай авч үздэг, хурдан арга хэмжээ авах болно” гэсэн юм.
Медвед согтуурсан үедээ ямар үйлдэл гаргасан талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Гэхдээ тэр “Тамирчид болон дасгалжуулагчдын сэтгэл санааны амар амгалан байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт” гэжээ. Финландын цанын холбооны гүйцэтгэх захирал Марлеена Валтасола Медведийг хэрхэхийг олимпын дараа шийднэ гэжээ. Тэр “Багийн дүрмийг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн таагүй нөхцөл байдал үүсжээ. Ийм учир Медвед олимпод ажиллахгүй гэж бид шийдсэн” хэмээсэн байна.
Эх сурвалж: The Guardian








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗӨВ ЭР ХҮН ШҮҮ ЧИ МАНАЙ ТАЛЫН ХҮН БАЙНАА ЭНЭ НӨХӨР НУТАГТАА ОЧООД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАА БИ ДЭМЖИНЭ ЭНЭ НАЙЗЫГАА ЧИ ШҮҮ
Жинэхэн монгол ядын пизда 100 татаа л биз
Архи ийм л гайтай хар мөртэйг ялангуяа монголчууд сайн ойлгоосойдоо одоо ч..хэн хүнгүй ууцгаана биз