Top StoriesШашин

ТАНИЛЦ: Гал морин жилийн зүг мөр гаргах ёс ба суудлын засал

“Сүрээр дарагч” хэмээх гал морин жил ард түмэнд ээлтэй, буян тогтсон сайхан жил гарна хэмээж буй.

 Гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н 2026 оны хоёрдугаар сарын 18-нд тохионо. Төгсбуянтын зурхайн цаг тооны бичигт дурдсанаар модон могой жилийн өвлийн адаг сарын 30-н буюу битүүний өдөр хоёрдугаар сарын 17-ны Мягмар гаригт тохиож байна.

Мөр гаргах зан үйл нь байгаль орчноо танин мэдэх, дасан зохицож, хайрлан амьдрах ухаан бөгөөд Дөрвөн зүг найман зовхисыг эрхэмлэдэг. Тухайн жилд хүмүүн тодорхой нэг суудалд суудаг гэж үзэх агаад мөр гаргах нь нүүдэл суудал, ажил үйл, аялал арилжаа нь цог хийморьтой, бүтэмжтэй байхыг бэлэгддэг.

Махбодын зурхай болон аг тарнийн ёсны уламжлалаар мөрөө гаргахдаа тухайн жилийн махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, суусан хөллийн эсрэг махбодтой хорлол, таван зэтгэр зүг рүүгээ цээрийг гаргадаг ажээ.

ХИЙ СУУДАЛ   ХИЙ хөлөлд суувал

  • Эр: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
  • Эм: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021

Зүг, мөр: Зүүн зүгт гараад зүүн урдаас ирнэ

Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа

Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд уншиж, баруун хойд, баруун урд зүгт цацна.

ГАЛ СУУДАЛ  ГАЛ хөлөлд суувал гал голомтоо ариун байлгаж, галаа тахиж, галын сан тавиул.

  • Эр: 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018, 2026,
  • Эм: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022

Зүг, мөр: Зүүн урд зүг рүү гараад урдаас ирнэ

Тарни: Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа

Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (чүдэнз зурах), тарнийг усанд уншиж зүүн хойш, баруун зүгт цацна

ШОРОО СУУДАЛ    Шороо хөлөлд суувал

  • Эр: 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017, 2025
  • Эм: 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023

Зүг, мөр: Баруун зүгт гараад баруун урдаас ирнэ

Тарни: Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа

Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн, зүүн урд зүг рүү цацна

МОД СУУДАЛ  МОДОН хөлөлд суувал

  • Эр: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
  • Эм: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

Зүг, мөр: Хойш гараад зүүн зүгээс ирнэ

Тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа

Засал: Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт уншиж, баруун урд зүгт, баруун хойд зүг рүү цацна

ТӨМӨР СУУДАЛ ТӨМӨР хөлөлд суувал

  • Эр: 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016, 2024,
  • Эм: 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016, 2024

Зүг, мөр: Баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ

Тарни: Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа

Засал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд уншиж, хойд, урд зүг рүү цацна

УУЛ СУУДАЛ   Уул хөлөлд суувал “

  • Эр: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
  • Эм: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

Зүг, мөр: Баруун хойш гараад зүүн хойноос ирнэ

Тарни: Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа

Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд уншиж, урд, хойд зүг рүү цацна

УС СУУДАЛ  Усан хөлөлд суувал

  • Эр: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022
  • Эм: 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018, 2026

Зүг, мөр: Зүүн зүгт гараад хойноос ирнэ

Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа

Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж гол, судаг дээгүүр гараад, тарнийг шороонд уншиж, баруун, зүүн хойд зүг рүү цацна

ОГТОРГУЙ СУУДАЛ хөлөлд суувал

  • Эр: 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023
  • Эм: 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017, 2025

Зүг, мөр: Зүүн хойш гараад баруун хойноосоо ирнэ

Тарни: Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа

Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн урд, зүүн зүг рүү цацна

XVIII жарны "Сүрээр дарагч" хэмээгч гал морин жил таны юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн биелэх болтугай

Э.БАЯНМӨНХ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хиын суудлыг уул гээд буруу бичсэн бна уу би буруу уншаад бна уу

Зочин
Зочин

2 уул болчихож 1 нь хий шүү. алдаагаа хурдан засаарай.

Зочин
Зочин

"... тарнийг модонд уншиж, зүүн урд, зүүн зүг рүү цацна" - ??? Юуг цацах юм бэ???

Зочин
Зочин
Reply to  Зочин

Модонд уншчихаад модоо цацна гэж ойлгоод баахан шүдэнзний мод бэлдцийшд ххаха

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цааса

Зочин
Зочин

Хий суудал гэснээ тайлбар хэсэгт Уул гсн бн

Mongol
Mongol

Yu tsatsuulah gd bga g####i we? Yu tsatsuulah ni tosorhoi bish bhin

Э.Энххүслэн
Э.Энххүслэн

Баярлалаа

Зочин
Зочин

Юу цацах юм тодорхойгүй юм бичих юм нэг нэгнээсээ хуулцан

Холбоотой мэдээ

Back to top button