Гадаад мэдээДЭЛХИЙ

Хонконгт гарсан галын улмаас хариуцлага тооцохыг шаардсан оюутныг их сургуулиас нь хөөжээ

Хонкогт өнгөрсөн арваннэгдүгээр сард орон сууцны хороолол шатаж, 168 хүн амь үрэгдсэн. Галын улмаас хариуцлага тооцохыг шаардсан Майлс Кваныг Хонконгийн Хятадын их сургууль (CUHK) хөөсөн байна. Улс төрийн чиглэлээр сурдаг Кваныг өнгөрсөн жил галыг бие даан мөрдөн байцаахыг уриалсан хуудас тараасан юм. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын цагдаа нар түүнийг уг явдлаараа үймээн дэгдээх сэдэлтэй байсан хэмээн хоёр шөнө саатуулсан байдаг.

Бээжин дэх эрх баригчид галын улмаас хонконгчууд уурлана хэмээн ихээхэн болгоомжилж байсан юм. Ийм учраас бие даан мөрдөн байцаахыг шаардсан дуу хоолойг дарах болсон билээ. Кван батлан даалтаар гарсны дараа “CUHK” сахилгын шалгалт явуулж түүнийг оюутны сахилгын хороонд шилжүүлсэн байна. Тус хороо пүрэв гарагт /2026.02.12/ шийдвэр гаргахдаа Кваныг олон дахин ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн сургуулиас түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Тэрбээр их сургууль нь ийм шийдвэр гаргасанд харамсаж буйгаа илэрхийлж, хичээлээ үзэж дууссан тул гуравдугаар сард төгсөх байсан гэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button