ОХУ-ын гадаад өр 20 жилийн дээд хэмжээнд хүржээ
ОХУ-ын Сангийн яам пүрэв гарагт /2026.02.12/ нийтэлсэн тоо баримтаар бол гадаад өр нь 62 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь сүүлийн 20 жилд үзэгдсэн хамгийн өндөр дүн юм. Москва Украинд явуулж буй дайнаа үргэлжлүүлэн санхүүжүүлэхийн тулд нэмж зээл авах шаардлагатай тулгарч байна.
Хоёрдугаар сарын нэгний байдлаар гадаадын хөрөнгө оруулагчид ОХУ-ын засгийн газрын 61.97 тэрбум ам.долларын бондыг эзэмшиж байгаа юм. Эдгээр бондын ихэнх нь урт хугацааных. Энэ нь 2006 оны нэгдүгээр сарын 1-нд гадаад өр 76.5 тэрбум ам.доллар болсноос хойш үзэгдсэн хамгийн өндөр дүн юм.
ОХУ-ын төв банк тооцоолж буйгаар бол төр болон хувийн хэвшлийн гадаад өр 2025 онд 10.4 хувиар өсөж 319.8 тэрбум ам.долларт хүржээ. Бодлого боловсруулагчид өр нэмэгдсэнийг шинээр бонд гаргаж, рублийн ханш өссөнтэй холбоотой гэж мэдэгдсэн байна. ОХУ-д дотоодын өр зээлийн хэмжээ ч мөн нэмэгдсэн байна. 2026 оны эхэнд ОХУ-ын нийт өр 498 тэрбум ам.долларт хүрчээ.
Эх сурвалж: The Moscow Times








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын гадаад өр 40 тэрбум доллар Оросын өр дөнгөж 62 тэрбум доллар манай засгийн газар мундаг ажиллаж байгаа юм байна даа тэгээд тал нь Оюутолгойн өр ийм мундаг гэрээ хийсэн хүмүүстээ алтаар хөшөө босгох уу нэг бол шороонд булах уу гэдгээ шийдэх цаг нь болсон
Өр тавьж дайн хийсэн тожгор путлёр дахиад хэдэн жил тэсэх вэдээ чааваас
Чи путинээс өмнө өлбөрч үхэх байхаа
Хөрш орноо тэр дундаа Оросыг ауулагчид оросын монгол улсад байгуулж өгсөн үйлдвэрүүдийг ард түмэнд буцааж өгүүлээд өөрсдөө оросын барьж өгсөн хорооллуудаас гарч оросын бүтээн байгуулалттай найрамдал зуслан хүүхдийн ордон сурнуулиуд, цэцэрлэгүүдэд хүүхдээ явуулахгүй байвал чинь тэнэгч гэсэн тэмцэгч юм байна гэж итгэхийг оролдъё
Ауулагчид гэж залруулж уншаарай