Нийслэл

Сар шинийн өдрүүдэд улсын сургууль, цэцэрлэгүүд зогсоолоо нээнэ

Сар шинийн баярын өдрүүдэд улсын сургууль, цэцэрлэгүүд зогсоолоо нээх, мөн аж ахуйн нэгж, айл өрх бүр хашаагаа нээхийг НИТХ-ын дарга А.Баяр уриаллаа.

Тэрбээр "Нийслэл хотын төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүд цагаан сарын баяраар амарна. Энэ үеэр хашаагаа нээж, иргэдэд автомашины зогсоол гаргаж өгнө. Мөн нийслэлийн өмчит харьяа байгууллагууд боломжтой талбайгаа цагаан сарын үеэр нээлттэй байлгана.

Урт цагааны 100 гаруй автомашины далд зогсоолыг ирэх сард нээхээр төлөвлөж байсан ч өнөөдрөөс нээнэ" гэв.

Түүнчлэн сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвийн ачаалал нэмэгдэж, зогсоол хүрэлцэхгүй, ойр орчимд түгжрэл үүсэж байгаа учир аж ахуйн нэгжүүдтэй хамтран дараах байршилд зогсоол нэмэгдүүлж, нээжээ.

  1. Сүнжин гранд
  2. Урт цагааны зогсоол
  3. Тэнгэр плаза (Тэсо)
  4. 3,4 хороолол (13 сургууль)
  5. Чингис зочид буудал (урд зогсоол).
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эртхэн иймэрхүү арга хэмжээ авч байхгүйдээ

Холбоотой мэдээ

Back to top button