Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины эрчим хүчний сайд асан улсаасаа зугтах гэж байгаад баривчлагдав

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Украины эрчим хүчний салбарт томоохон авлигын хэргийн дуулиан дэгдэж тухайн үеийн Эрчим хүчний сайд Херман Халущенко ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Тэгвэл Халущенко ням гарагт /2026.02.15/ Украины хилийг давах гэж оролдож байхад нь Үндэсний авлигын эсрэг товчоо (NABU) баривчилжээ.

“NABU” мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр улсын хилээр давах гэж оролдож үед нь манай мөрдөн байцаагчид эрчим хүчний сайд асныг баривчилсан. Товчоо хуульд заасны дагуу явуулж буй мөрдөн байцаалтын ажлаа үргэлжлүүлэх болно” гэсэн байна. Тэрхүү мэдэгдэлд Халущенкогийн нэр дурдагдаагүй ч Украины хэвлэлүүд баривчлагдсан хүн бол тэр гэж мэдээлж байгаа юм.

Арваннэгдүгээр сарын дуулиант авлигын хэргээс болж ажлаа өгсөн хэд хэдэн сайд нарын нэг нь Халущенко. Тэрхүү хэргийг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн ойрын хүн хамтран үйлдсэн гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа билээ.

Эх сурвалж: Euro News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button