Гадаад мэдээДЭЛХИЙ

Тусламж дуудахаар найз охиноо уулан дээр үлдээсэн Австри эрэгтэй шоронгийн ял сонсжээ

Австри улсын шүүх 37 настай Томас П. нэртэй сонирхогч уулчинг найз охиныхоо санаандгүйгээр хөнөөсөн буруутай гэж үзэн таван сар хорих, 11 мянган ам.долларын торгуулийн ял оноосон байна. Найз охин нь авиралтаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул тэр доошилж тусламж дуудахаар явжээ.

Гэхдээ Томас майхан босгож дотор нь найз охиноо оруулан дулаан хөнжил нөмрүүлэлгүй доошилсон байна. Яагаад ийм үйлдэл гаргасан гэдгээ тэр тайлбарлаж чадаагүй аж. Майхан, хөнжил хоёр найз охиных нь цүнхнээс олджээ. Тэр мөн уулын цагдаа руу залгахдаа тусламж хэрэгтэй эсэхээ тодорхой хэлэлгүй, дараа нь “WhatsApp”-аар холбогдох гэж оролдоход хариу өгөөгүй байна. Томас хэлэхдээ утасныхаа цэнэгийг хэмнэхийн тулд онгоцны горимд шилжүүлсэн байсан гэсэн юм.

Прокурорууд түүнийг хуучин найз охиныг гэрчээр дууджээ. Мэдүүлэг өгснөөр бол 2023 онд тэд мөн тэрхүү уулан авирахдаа аль замаар явах тал дээр маргалдсан тул Томас түүнийг шөнөөр орхиж явсан байна. Хэрэг үйлдсэн буруугүй гэх байр суурийг илэрхийлсэн Томас шүүх дээр “Намайг үнэхээр уучлаарай л гэж хэлмээр байна” хэмээжээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрөөсөө өөр хүн хайрлахаа болисон хогын золбин сүг вэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тгд чамайг хайрлах юмуу мөрөөдцөн мал новш вэ

Зочин
Зочин

5ХАН САР ХОРЬВОЛ ДАХИАД ХЭДЭН ХҮҮХЭН АВААЧИЖ ХАЯХ БОЛ ДОО

Зочин
Зочин

Угаасаа санаатай үйлдэл байна ш дээ.

ЗочинЗочин
ЗочинЗочин

Угаасаа л санаатай алуурчин бнашд

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Ямар ч ял өгөөд байгаан....эхний найз охиноо шөнө дөлөөр хаяад явсан байдаг...тэр үхээгүй нь буруу даа юу....ойлгох ухаан хайрла

Золбин алтанчимэг
Золбин алтанчимэг

Золбин алтанчимэгээ чам мэт мал шүүхгүйээ эргүү малаа

Зочин
Зочин

Мань эр гадны нөлөөгүй шаах гж бгаад чадсангүйдээ хахаха

Ard
Ard

Zooz yal ni hungudujee

Зочин
Зочин

Баярлалаа

Холбоотой мэдээ

Back to top button