НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна. 

Хур тунадас:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.  

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -34...-39 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар -30...-35 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10...-15 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -23...-28 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15...-20 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...+6 градус, Алтайн уулархаг нутгаар -3...+2 дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.  

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4 9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -26...-28 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна. 

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button