НийгмийнСурталчилгаа

“САЙН” картын хэрэглээг ирэх сарын 01-ний өдрөөс зогсооно

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Сайн” карт ашиглахыг бүрэн зогсоож, түлш худалдан авахад зөвхөн ХОТУЛА аппликэйшн болон иргэний үнэмлэх ашиглахаар боллоо.

Энэхүү системийг нэвтрүүлснээр иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгохоос гадна айл өрх, иргэд түлшнийхээ хэрэглээг хянах боломжтой юм.
Тодруулбал, ХОТУЛА аппликэйшнийг ашигласнаар ойролцоох борлуулалтын цэг, цэгүүд дэх түлшний нөөцийг харах боломжтойгоос гадна айл өрхүүд галлагааны улиралд хэдэн тонн түлш хэрэглэж байгаагаа хянах боломжтой юм.

Хэрэглэгчид ХОТУЛА аппликэйшнийг гар утсандаа татан авч, бүртгэлээ баталгаажуулан зааврыг авахыг хүсвэл Тавантолгой түлш ХХК-ийн 70119400 болон ХОТУЛА аппликейшний 7272-9200 дугаарын утсанд хандаарай.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button