Шашин

Их хамба Д.Жавзандоржийн айлдсан "Тэгчин сожин", Цагаан Дарь эхийн лүн номын учир

Өнөөдөр өглөө Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Жавзандорж өнөөдөр өглөө сүсэгтэн олонд “Тэгчин сожин” болон Цагаан Дарь эхийн лүн айлдан соёрхуулсан билээ.

"Тэгчин сожин" нь нэг өдрийн сахил бөгөөд энэ сахилыг хүртсэний дараа хийсэн буян сахилгүй хийсэн буянаас илүү байдаг хэмээн үздэг. Уг сахилыг заавал лам, энгийн хүн аль нь ч хүртэж болдог бөгөөд энэ сахилыг сахиснаар тэнгэрийн оронд төрөх, өндөр язгуурт төрөх, эд баялгаар дутагдаж, гачигдахгүй байх, дээдийн номын шид бүтээлийг олж гэгээрэлд түргэн хүрэх буяныг хураадаг сахил хэмээн үздэг юм.

Цагаан Дарь эх нь насны гурван шүтээний нэг бөгөөд хүн төрөлхтөнд урт насыг авчрагч бурхан бөгөөд бардам зан, ухааны мунхаг, өш хонзон, атаа жөтөө, буруу үзэл, мухар сүсэг, хулгай дээрэм, ядуурал хоосрол, хуурмаг сэтгэл, шунал тачаал, ад зэтгэр, айдас түгшүүрээс чөлөөлөн амирлуулагч бурхан хэмээдэг билээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button