Эпстейнтэй холбоотой байсан Их Британийн нэр бүхий улстөрч Манделсон баривчлагджээ
Их Британиас АНУ-д суух элчин сайдаар ажиллаж байсан Питер Манделсоныг Лондоны цагдаа нар даваа гарагт /2026.02.23/ баривчилжээ. Манделсон бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейнтэй холбоотой байсан нь илэрсэн. Уг явдал Их Британийн эрх баригч Хөдөлмөрийн нам болон Ерөнхий сайд Кейр Стармерийн хувьд томоохон асуудал болж хувирсан юм.
Их Британийн дипломат албаны хамгийн нэр хүндтэй албан тушаал бол АНУ-д суух элчин сайд байдаг. Стармер Эпстейний ойрын холбоотон байсан хүнийг тийм өндөр тушаалд томилсон хэмээн шүүмжлүүлж, огцрох шахалтад өртөх болсон.
Лондоны цагдаа нар Манделсоныг төрийн алба хашиж байхдаа ёс зүйгүй үйлдэл хийсэн хэргээр баривчилжээ. Манделсон Эпстейнтэй холбоотой байсан нь өнгөрсөн жилийн есдүгээр сард тодорхой болсны дараа тэр элчин сайдын ажлаасаа халагдсан. Нэгдүгээр сард АНУ-ын Хууль зүйн яам Эпстейнтэй холбоотой баримт бичгүүдийг нэмж дэлгэсний дараа тэд ойрын холбоотой байсан нь илэрсэн юм. Үүний улмаас Манделсон эрх баригч Хөдөлмөрийн намаас гарсан билээ. Энэ сарын эхээр түүний Лондон болон баруун Англи дахь гэрт цагдаа нар нэгжлэг хийсэн байна.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.