НийгмийнНИЙГЭМ

Тодруулга: Хөвсгөл далайд эндсэн хоёр иргэний цогцос болон тээврийн хэрэгслийг мөс хайлахаар гаргана

Хөвсгөл нуурт үүссэн хар хил рүү автомашин унаж хоёр хүн эндсэн осол энэ сарын 18-нд гарсан. Тухайн өдрийн 20 цагийн үед Ханх сумаас Ренчинлхүмбэ чиглэлд явсан долоон зорчигчтой УАЗ-Пургон маркийн автомашин нуурын хар хил рүү унасан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу алба хаагчид очин ажиллаж таван иргэнийг эсэн мэнд гаргасан бол нэг том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа живж осолдсон.

Тэгвэл уг асуудлаар аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад "Зам товчлохоор далайн мөсөн дээгүүр нэг гэр бүлийн дөрвөн хүүхэд, гурван том хүн зорчиж яваад хар хилэнт осолдсон. Мөсөн дээгүүр тээвэр хийхийг хориглосон аймгийн засаг дарга болон Хөвсгөл далайн ойролцоох сум, тосгоны дарга, захирагч нарын захирамж гарсан байсан. Гэтэл захирамжийг үл биелүүлэн мөсөн дээгүүр тээвэр хийж яваад осол гаргасан.

-Ослын улмаас хоёр иргэн буцалтгүй нэрвэгдсэн гэсэн мэдээлэл байсан?

-Тэгсэн. Үлдсэн гурван иргэн ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй. Ослын улмаас 80 гаруй насны иргэн болон есөн настай хүүхэд буцалтгүй нэрвэгдсэн.

-Осолдсон тээврийн хэрэгсэл болон нэрвэгдсэн иргэдийн далайгаас гаргасан уу?

-Тухайн үед ослын газар ажиллаж усны гүнийг хэмжихэд шумбагч онгоцтой орох боломжгүй байсан учраас шумбалт хийгээгүй. Бид өөрт байгаа техник хэрэгсэл болон бусад судалгааг хийж хавар мөс бүрэн хайлахаар осолдсон тээврийн хэрэгсэл, буцалтгүй нэрвэгдсэн хоёр иргэний цогцсыг эрэн хайж, татан гаргахаар төлөвлөж байгаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

moson deer yawahiig neg moson horiglood ogooch

Холбоотой мэдээ

Back to top button