Гадаад мэдээДЭЛХИЙ

Эпштейнтэй холбогдсон нөлөө бүхий улстөрч Манделсоныг суллав

Их Британиас АНУ-д суух элчин сайдаар ажиллаж байсан Питер Манделсон бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний ойрын холбоотон байсан тул Лондоны цагдаа нар түүнийг даваа гарагт /2026.02.23/ баривчилсан юм. Тэрбээр Эпштейнтэй холбоотой нь илэрсэн тул өнгөрсөн есдүгээр сард ажлаасаа халагдсан. АНУ-д суух элчин сайд бол Их Британийн дипломат албаны хамгийн нэр хүндтэй албан тушаалуудын нэг юм.

Цагаа нар Манделсоныг төрийн алба хашиж байхдаа ёс бус үйлдэл гаргасан хэмээн баривчилсан. Гэвч түүнийг мягмар гарагт батлан даалтаар сулласан байна. Манделсоныг төлөөлж буй “Mishcon de Reya” хуулийн фирм өнөөдөр /2026.02.25/ мэдэгдэл хийхдээ түүнийг хил давж зугтах гэж байна гэсэн үндэслэлгүй таамаглалаас болж баривчилсан гэжээ.

Манделсон ямар нэгэн буруу зүйл хийгээгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Тэр өөрийгөө хамгаалахдаа бэлгийн чиг хандлагаа мөн дурдсан. Манделсон “BBC” агентлагт ярилцлага өгөхдөө “Би ижил хүйстэй эрэгтэй байсан болохоор Эпштейн бэлгийн амьдралынхаа тал дээр хийж байсан зүйлсээс намайг хол байлгасан байх” хэмээсэн юм.

Эпштейнтэй холбогдсон Их Британийн элитүүдийн нэг нь хунтайж асан Эндрю. Тэрбээр мөн төрийн алба хашиж байхдаа ёс бус үйлдэл хийсэн хэргээр баривчлагдаад суллагдсан билээ.

Эх сурвалж: BBC, Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

алдаатай бичдэг юм бэ!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button