НИЙГЭМНийгэм мэдээ
Долоо хоногийн хугацаанд теле камераар 5881 торгууль илрүүлжээ
Энэ сарын 16-наас 22-ны өдрийг хүртэл Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ухаалаг камерын хяналтаар эгнээ байр буруу эзэлсэн 5,881 зөрчилд торгууль ногдуулжээ. Уг заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.27-д заасны дагуу 20 нэгж буюу 20,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Иймд жолооч та Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.5 дахь заалтыг мөрдөж хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
Б.АЗЖАРГАЛ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.