"Миллениал"-ууд: "Z" үеийнхэн сийрэг, нээлттэй учир хамтарч ажиллахад асуудал гардаггүй
Сүүлийн жилүүдэд үе хоорондын ялгаа их гарах болсон. Нийгмийн хурдацтай хөгжилд "үе хоорондын ялгаа, насны зөрүүнээс болж хоорондын үл ойлголцол үүсэх эрсдэл нүүрлэж байна" гэх нийгмийн шүүмжлэл өрнөдөг. Түүнчлэн үе хоорондын ялгаа нь ажлын байран дээр түлхүү харагддаг аж.
Видео үзэх:
Тэгвэл насны ялгааг олон улсад дараах байдлаар үечилдэг,
- Бүүмер 1946-1964,
- "X" үе 1965-1979,
- Миллениал 1980-1994,
- "Z" үеийнхэн 1995-2012,
- Альфа үе 2011-ээс одоо үе гэж ангилах болсон.
Манай улсад үе хоорондын ялгаанаас үүдэн ажлын байран дээрх сөрөг зүйлүүд тулгардаг эсэхийг Миллениал буюу 1980-1994 онд төрсөн , "Z" үеийнхэн буюу 1995-2012 онд төрсөн иргэдээс тодрууллаа.
"Z" үе буюу 1995-2012 онд төрсөн залуустай хамт ажиллахын давуу болон сул талыг Миллениал үеийнхнээс асуухад,

"Миллениал" үеийн иргэн 1: "Z" үеийнхэнтэй хамт ажиллахад ямар нэгэн асуудал гардаггүй. Тухайн хувь хүний зан аашнаас л шалтгаалах байх бусдаа бол үе хоорондын ялгаа анзаарагддаггүй сайн ойлголцож чаддаг. Харин ч аливаа зүйлийг хурдан сурдаг болохоор давуу талтай. Гэхдээ хурдан гомддог нь сөрөг тал болдог.
"Миллениал" үеийн иргэн 2: 23, 24 насны залуустай ажиллаж байхад дажгүй, сайхан шүү дээ. Хийж байгаа зүйлдээ хайртай, үнэнчээр зүтгэдэг залуустай ажиллаж байсан. Залуу хүний эрч хүчнээс эхлээд авууштай зан чанарууд их.
"Миллениал" үеийн иргэн 3: Залуустай ажиллахад хэцүү зүйл байдаггүй. Бүгд өөрсдийн гэсэн ухаан бодолтой учраас тэдэнтэй зөв, элдэг харилцвал тэд ч бас зөв харилцах нь ойлгомжтой. Одоогийн хүүхдүүд бусдыг хүндэтгэж харьцдаг мундаг болсон санагддаг.
"Миллениал" үеийн иргэн 4: "Z" үеийн залуустай хамт ажилладаг. Үйл ойлголцсон зүйл байхгүй, харин ч бодсон зүйлээ нуулгүй хэлдэг, нээлттэй зан чанар нь авууштай.
"Миллениал" үеийн иргэн5: "Z" үеийнхэнтэй хамтарч ажиллахад сийрэг, аливаа ажлыг сурахдаа хурдан гэх мэт магтах зүйлс олон. Нөхөрсөг, хүний үг хурдан авч ойлгодог, ажлын бүтээмж өндөртэй санагддаг. Нөгөөтээгүүр ажлын ачаалал даах чадвар дутмаг байж магад. Гэхдээ залуу үе нэг газар тууштай ажиллах бус олон газар ажиллаж шинэ зүйл сурахыг илүүд үздэг байх. Тиймээс нэг газар 1-2 жил ажиллаж байгаа зүйл анзаарагдсан.
- Миллениал үеийнхнээс амьдралын туршлага, өв соёл гэх мэт сурах зүйлс их-
Харин "Z" үеийнхнээс Миллениал үеийн хүмүүстэй ажиллахын давуу болон сул талыг асуухад,

"Z" үеийн иргэн 1: Миллениал үеийнхэнтэй ажиллахад төвөгшөөх зүйл байдаггүй. Харин ч тэднээс суралцаад дэмтэй байдаг учир авах зүйл их. Жишээ нь тэд биднээс илүү өв соёлоо мэддэг. Биднээс илүү туршлагатай учраас хүндлэх хэрэгтэй. Зарим цөөн хүмүүс ядаргаатай санагдсан ганц нэг тохиолдол бий. Мөн дийлэнх нь орчин үеэ мэдэрч хөл нийлүүлдэггүй юм шиг санагддаг. Үзэл санаа бодол нь өөрчлөгдөж хөгждөггүй нэгэн хэвийн гацсан нь сөрөг талтай.
"Z" үеийн иргэн 2: Миний хувьд хамт ажиллахад ямар нэгэн асуудал гардаггүй. Тэдний үеийн арга барилаас суралцаж одоо үетэйгээ хамтатган ажиллах нь харин ч давуу тал болдог. Одоогийн хүүхдүүд гээд дутуу үнэлэх, басамжлах нь онцгүй санагддаг. Гэхдээ бүгд тийм биш л дээ.
"Z" үеийн иргэн 3: Миллениал үеийнхэнтэй хамт ажиллахад хариуцлага өндөртэй санагдсан. Эсрэгээрээ манай үеийнхэн хариуцлага сул учраас зөрчилддөг байх. Тэдэнтэй хамт ажиллахад цаг барих, аливаа ажлыг цаг тухайд нь хийж сурна.
"Z" үеийн иргэн 4: Хамт ажиллахад хэцүү зүйлгүй үе хоорондын ялгаа төдийлөн гардаггүй. Залуу үеэ ойлгодог, хайрладаг хүмүүс зөндөө бий. Биднээс илүү зарчимч, цаг барьдаг хариуцлагатай хүмүүс. Сөрөг тал гэвэл өөрийнхөө зөв гэж бодсон зүйлдээ л итгэдэг.
"Z" үеийн иргэн 5: Надаас илүү туршлагатай, түшиг тулгатай санагдсан. Ажил, амьдралын туршлагатай хүнээс л олон зүйл сурна шүү дээ. Мэдэхгүй зүйлээ үргэлж асууж, заалгаж, суралцах зэрэг олон талын боломжтой. Гэхдээ насны зөрүү байгаа учраас зарим асуудал дээр үл ойлголцох зүйл гарна.
"Z" үеийн иргэн 6: Үе хоорондын ялгаанаас бус тухайн хүнийхээ зан аашнаас л болдог байх. Миллениал үеийнхэн тууштай, тэвчээртэй санагддаг. Ажлын ачаалал сайн даадаг гэх мэт олон авууштай зан чанарууд байдаг.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би зүгээр л жирийн ажилтан, залуустай хамт байхдаа их сурч байна гэж боддог, тэдний шинэ санаа арга барил нь ажлыг илүү хялбар болгодог боловч заримдаа тууштай биш санагдаад асуудал гарна гэж бодож байна
Надтай хамт ажиллаж байсан 23 настай хүүхэн бол үнэхээр эрч хүчтэй, хурдан ойлгодог мөртлөө заримдаа ажлын ачаалал даахгүй ба энэ нь багийн ажилтанд дарамт үүсгэдэг гэж бодож байна
Миллениал үедээ би их тэвчээртэй, туршлага ихтэй тул залуустай ойлголцох гэж их хичээдэг, харин зарим нь хэт нээлттэй байгаад ядаж нэг удаа зөвшилцөх хэрэг гардаг шүү гэж бодож байна
Z үеийнхэнтэй хамт ажиллахад их зүйл сурна, тэд технологийг сайн мэддэг учраас ажлын үр дүн сайжирдаг ч нэг газарт тууштай ажиллах нь суларч байна гэж дүгнэдэг хүн олон байна
Би ажлынхаа дуртай хэсгийг залуустай хуваалцаж хийдэг, тэд нар хурдан сурдаг учраас хамтарч ажиллахад тайван байдаг боловч заримдаа зан ааш нь хурдан гомддог нь бэрхшээл болдог гэдэгт итгэдэг
Манай офист олон үеийн хүмүүс байх нь сайн тал ч гэсэн заримдаа ойлголцолгүй маргаан гардаг, энэ нь ихэвчлэн харилцан хүндлэл сул байгаатай холбоотой гэж бодогдож байна
Z үеийнхэн шинэ санаа их авчирдаг тул ажлын урам зориг нэмэгддэг, гэхдээ зарим нь ажлын үндсэн журмыг дагадаггүй тул уламжлалт арга барилтай хүмүүс шүүмжлэх нь бий
Бидний багт 25 настай залуус олонтоо шинэ арга санаачилж ажиллаж байна, тэд биднийг зааж сургадаг ч заримдаа хэт шуурхай шийдэл хайснаас алдаа гардаг нь ажиглагддаг
Bi olon jil ajillaj bga hun, zaluustai hamt ajillah ni chuhal sudalgaa bolno, ted nar ih naraa hvssen bolomjtoi ch hamgiin tom asuudal n tuushtai ajillah gesen setgel hyn shuu
Manaih deer olon XI-ii alban haagch bga, Z yeviinhen heterhii neelttei, hurdan oilgoh ch zarim udur ajliin chadvart bagtahgui, ene ni manai hamtran ajillahn deer nuluuld dog
Миллениал ахмадуудын туршлага маш хэрэгтэй, Z үеийнхэнтэй хамт ажиллахдаа тэднээс их юм заавал суралцах ёстой, харин хоёр талын ойлголцол сул байвал асуудал үүсэх нь тодорхой
Залуу үеийнхэнтэй хамт байхад би өөрийгөө залуу мэт мэдэрдэг, ажлын бүтээмж өсдөг ч зарим нь карьераа тогтвортой боддоггүй учраас багийн тогтвортой байдалд нөлөөлдөг гэж бодож байна
Mиний бодлоор үе хоорондын зөрүүг багасгах хамгийн сайн арга бол харилцан тэвчээр, залуустай их чадахгүй зүйл зааж өгч, залууvvdийн шинэ санааг үнэлж сурах ёстой гэж боддог
Ene udriin ajild bi zaluustai bish, ted nar avuushgai buhniig shalgah shig bolood bdag, zarimdaa hugjuun zuvshiltgui ajil hiih bolomj oldog
Bi zaluusdaa itgeltei baina, ted nar bagiiin baruund shuurhai ajil hiideg, gehdee heden hvn neg gazar ajillah hvsecee alga boloh ni bagaar ajillahad sul tal bolj bn
Z eviinhen bol heden saihan hvn, hugjiliin hadgalamj ih, ted nar turshlagatai humuustei nevtsegt sanii huseltei bair boldog ch heseg humuus ni urgelj zohitsolgui bdag
Nadad bol aegiin zuil: zaluus ih neree helsn gej bodood heden udaa tsag avdaggui, gehdee ter uneheer olon shine heregtei sanagdah medeelel ugdug yum
Bi ajildaa zaluusad daalgavar ugch bgaa, ted nar avch surdag ch gantsaaraa ajilsan ni hamgiin ul boikovt baidag, tuunees l tuushtai baisnaa ileh heregtei
Z eviinhen iimerhuu boloogui bol manai ajil ilvv sariin davuu, tsag hvn bolgon ni chadvartai gj boddog ch zarimdaa hiij chadahgui bh ni hargen medegdne
Bi hurdan virus shig hadgalagdsan shine sanaag huleej avdag, gehdee heden human ni urgelj tohirch ajillah digad bna gej medegdej bn
Z eviinhee hevshiltei hun oir honuulj ajildaa unench bh heregtei, uunees gadna surgalt deer n hurdan sorguulj medleg turtles bolno gej bodoj bn
"одооны хүүхдүүд " гэсэн нэр томъёо шүүмжлэл үеийн үед байсаар ирсэн байх ч болно.харин яаж хүлээж авах нь үе үед өөрчлөгдөж байгаа. даруулгатай дуулгавартай үед хэвийн хүлээж авдаг байсан .нэг их тоож ундууцдаггүй ббайсан.харин сүүлийн үед дайсагнаж эргүүлэн илүү ихээр шүүмжлэх ,насны зааг анги үүсгэж хуваагдан талцах муу хандлагатай үе ирсэн байна