Гадаад мэдээДЭЛХИЙ

Ким Жон Ун охиноо пуужингийн хөтөлбөрийн захирлаар томилсон гэж БНСУ мэдээлжээ

БНСУ-ын засгийн газар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охин охиноо пуужингийн хөтөлбөрийн захирлаар томилсон гэж мэдэгдсэн байна. Засгийн газрын өндөр албан тушаалтнууд тагнуулын албанаасаа мэдээлэл авснаар бол Ким Жон Уны охины нэрийг Ким Жү Э бус Ким Жү Хэ гэдэг аж. Ким Жон Ун охиндоо зэвсэгт хүчнийг хянах боломжийг эртнээс олгохын тулд тийм албан тушаалд томилсон гэж Өмнөд Солонгосын тагнуулууд дүгнэж байгаа юм. Гэхдээ одоогийн байдлаар пуужингийн хөтөлбөрийн захирал гэх албан тушаалыг Жан Чан Ха эзэмшдэг гэдгийг албаныхан онцолжээ.

Энэ сарын дундуур БНСУ-ын тагнуулын алба мэдээлэхдээ Ким Жон Ун охиноо өөрийн залгамжлагчаар томилсон гэсэн юм. Түүний охин Ким Жү Хэгийн талаар Хойд Солонгосын хэвлэлүүд 2022 оны арваннэгдүгээр сард л анх мэдээлж байсан. Сонирхолтой нь Хойд Солонгосын хэвлэлүүд түүний нэрийг огт дурддаггүй юм. Алдарт NBA-ын тамирчин асан Деннис Родман Ким Жон Уны охиныг Ким Жү Э гэж нэрээр нь дуудсанаар л дэлхий дахин охиных нь нэрийг мэддэг болсон. Тэр Деннис Ким Жон Унтай ойрын харилцаа тогтоож байсан билээ.

Эх сурвалж: The Chosun Daily

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Репаблик нэртэй хаант улсууд бий болжээ. Удам дамждаг. Бас ардчилсан тодотголтой.

Холбоотой мэдээ

Back to top button