Цахим орчинд “Насанд хүрээгүй байж болох хүүхдүүд нэгнийхээ биед халдсан” видео бичлэг нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг тодруулахад "Өнгөрсөн сарын 28-ны өдөр болсон байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт дунд сургуулийн сурагчид болох 15 настай эмэгтэй Б, Ж нарыг зүс таних 21 настай, эмэгтэй А нь өөрийн танилын цахим орчинд нийтэлсэн бичлэг дээр зохимжгүй эможи дарсан байна гэх шалтгаанаар хэл амаар доромжилжээ. Улмаар биед нь халдсан болох нь тогтоогдсон бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.