Улс төрийн мэдээ

Г.Занданшатар: Улс, намынхаа эрх ашгийг хангаагүй бол хэн ч байсан чөлөөлнө

Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын Бага хурлын II хуралдаан дээр илтгэл тавьж байна.

Тэрбээр “Ирсэн бүхнийг сөрж зогсож байж өнөөдрийн амжилтад хүрсэн. Хэрвээ улсынхаа эрх ашиг, намынхаа эрх ашгийг хангаж ажиллаагүй бол намын нөхөд хэн байхаас үл хамааран чөлөөлж ажиллаж болно.”Шинэ итгэл- Эрс шинэтгэл” таван жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө бид боловсруулж, МАН-ын нэн тэргүүний зорилт байх ёстой гэдэг зорилго тавьсан.

Солонгоруулсан эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг хийе, төрийг хариуцлагатай болгох цахим шинэчлэл зэрэг нийт найман шинчэлэлийг хийхээр томьёолсон. 2026-2030 онд энэхүү найман үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх юм. Ядуурлыг хоёр дахин бууруулж, эдийн засгийн өсөлтийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Эдийн засгийн өсөлт айл өрх болгоны үүд хаалгаар орох учиртай. Иймээс таван жилийн үндсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр гурван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Бодитой ахиц өөрчлөлтүүд бүхий л салбарт гарч байгаа ч гэсэн айл өрх бүрт энэ хүрэх ёстой юм.

Сая намын даргын илтгэлтдээ дурдсан Эдийн засгийн эрх чөлөөний багц хуулийг хэрэгжүүлж, ард иргэдэд илүү боломж олгохоор Засгийн газраас 22 хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль юм. Зээлийн хүүг бууруулах, Орон сууцжуулалтын банк байгуулах тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний хууль зэрэг маш чухал хуулиуд бий. Татварын багц хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ. Энэ бол манай намын, Засгийн газрын хэрэгжүүлж байгаа эдийн засгийн дөрвөн замын чөлөөлөлтийн тухай хөндөж буй зорилт юм. Гангийн болон зэсийн, Газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулна" гэв. Түүний илтгэл үргэлжилж байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улаан ногоон автобусны хулгайч Баянхонгорын угшилтай сандагсүрэн хулгайчдаа хариуцлага тооцохын оронд албан тушаалд томилсон байж юу хуцаад байгаан

Зочин
Зочин
Reply to  Зочин

Улсын эрх ашиг гэж байхаас намын эрх ашиг гэж юу яриад байгаа юм. Ингэж яриад байвал танай нам нэгмөсөн арчигдана шүү. Яриагаа бодож ултай ухаантай ярьж бай л даа

Зочин
Зочин

Нэг л их намсаг нам нам гэсэн хүмүшс

Зочиpн
Зочиpн

ene muu nohor eookk songuul hurtel tesehuu harii daa

Зочиpн
Зочиpн

nam buyu mafiin erh ashig ulsiin deer bgaad bolohgui ba

ЗОЧИН
ЗОЧИН

ҮНЭМШСЭН ЮМ ШИГ Л БАЙЖ БАЙХААС АН МАН 2 СҮҮЛИЙН 30 ГАРУЙ ЖИЛ ДАНДАА ХУДЛАА ЯРЬСААР ЭХ ОРНОО НИЙЛЖ СҮЙДЭЛСЭЭР ИРСЭН ТАТАН БУУЛГАЖ ЯЛ АСУУХ ЦАГ БОЛСОН ЭДГЭЭР НАМУУДЫН ГИШҮҮД ДЭМЖИГЧИД БОЛ УГТАА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ХАМСААТНУУД ТУЛ ХОЖМЫН ӨДӨР ТЭДНИЙ ҮР АЧ НАРААС Ч АРД ТҮМЭН ЯЛ АСУУХ Л БОЛНО

Зоч
Зоч

Азтай хүнцэрүүд шүүү

Зочин
Зочин

Чи өөрөө улс орны төлөө бус луйвардаж авсан Ухаа худгаа алдахгүйн тулд Оюук-ийн ЗГ-ийг унагаасан MCS-ийн төлөөлөл шдэ. Өөрийгөө яахав? К кк

Холбоотой мэдээ

Back to top button