Дэлхийн эдийн засгийн чуулганы дарга Эпстейнтэй холбоотой байсан тул ажлаа өгөхөө мэдэгдлээ
Дэлхийн эдйин засгийн чуулганы (WEF) ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирал Бөрге Бренде пүрэв гарагт /2026.02.26/ ажлаа хүлээлгэн өгнө гэж мэдэгдсэн байна. Тэрбээр бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейнтэй холбоотой байсан нь илэрсэн тул “WEF” хэдэн долоо хоногийн өмнө түүнийг шалгаж эхэлсэн юм.
“WEF”-ийн ерөнхийлөгчөөр 2017 онд ажиллаж эхэлсэн Бренде “Нухацтай бодож үзсэний эцэст би Дэлийн эдийн засгийн чуулганы ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр шийдлээ. Энд найман жил зургаан сар ажилласан хугацаа маш үр өгөөжтэй байлаа” гэжээ.
Норвегийн гадаад хэргийн сайд асан тэрбээр Эпстейнтэй гурван удаа уулзаж, имэйл болон мессежээр харилцаж байсан гэдэг нь илэрсэн юм. Бренде өмнө нь мэдэгдэл хийхдээ 2018 онд түүнтэй анх уулзахаасаа өмнө гэмт хэргүүдийнх нь талаар мэдээгүй байсан хэмээсэн. Эпстейний файлууд нь дэлхийн бизнес, улс төрийн элитүүдийг донсолгоод байгаа юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.