НийгмийнУлс төрийн халуун сэдэв

Э.Бат-Амгалан ХОМ-тээ дурдсан барилгын компаниа "Захирлыг нь танина" гэж ярив

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан захирлыг нь таньдаг тул ХОМ-дээ "ОПТУ" гэх компанийг дурдаж өгсөн гэх агуулгаар мэдээлэл өгсөн нь анхаарал татав.

Тэрбээр "Опту гээд олон барилга барьдаг компанийн захирлыг нь ч би танина. Германд бид хамт суралцаж байсан. Манай Баянзүрх дүүрэгт барилгын төслүүд нь явдаг юм билээ" гэж МАН-ын Бага хурлын нээлтэд ирэхдээ хэвлэлийнхэнд ярьсан юм.

Э.Бат-Амгалан сайдын "захирлыг нь таньдаг"гэх ОПТУ компани нь түүний ХАСХОМ дээр бүртгэлтэй цор ганц компани юм. Опту ХХК нь,

  • 2021 онд БЗД-ийн Улаанхуаран эцэст кино театр, сүлжээ дэлгүүрүүд бүхий "Кайду молл" 10 давхар худалдаа үйлчилгээний төв,
  • 2022 оноос "Кайду сити" нэрээр 1128 айлын хотхон,
  • 2024 оноос Скай ресортын хажууд "Кайду вилла" хаус хотхон зэргийг барьж байгуулж буй.

"Опту" компани Баянзүрх дүүргийн зүүн чиглэлд олон байршилд орон сууц барих ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнүүлснээр тус дүүрэгт Э.Бат-Амгалан өөрийн сүлжээг угсрах гол хүч нь болсон харагддаг. Барилгын салбарт шууд бизнес эрхэлдэг тэрбээр эдүгээ уг салбарын сайдаар ажиллаж буй юм.

Э.Бат-Амгалан сайд МАН-ын Бага хурлыг угтан хотын дарга Х.Нямбаатарын эсрэг улс төрийг эрчимжүүлсэн. Тэрбээр "Би хотын дарга болно гээгүй, нийслэлийн МАН-ын хороог алхах туршлага бий" гэж энэ үйлдлээ илчилсэн юм.

Ердөө сар орчмын өмнө Э.Бат-Амгалан сайдыг хот руу санаархаж буй талаарх мэдээлэл тарахад, эрс үгүйсгэж "Би хотын дарга ч, нийслэлийн МАН-ын хорооны удирдлагыг ч авахгүй. Х.Нямбаатар дарга бид хоёрыг зориуд муудалцуулах гээд байна" гэсэн тайлбар өгч байсан юм.

Харин үүнийгээ МАН-ын Бага хурлын үеэр өөрчилж, нийслэлийн МАН-ын хороог тэргүүлэх амбицтайгаа илэрхийлэв. Сошиал орчинд Э.Бат-Амгаланийн энэ үйлдлийг нийтлэлч Б.Баабар шүүмжлэхдээ "Х.Нямбаатарыг Э.Бат-Амгалангаар солино гэнэ үү. Хэрүүлчийг худалчаар сольж байгаа юм. Хэрүүл хүн ажилсаг нь их. Худалч хүн хулгайн байх нь элбэг" хэмээн жиргэсэн юм.

АТГ-аас саяхан Э.Бат-Амгалан, түүний дүү Э.Батбаяр нарт хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж эхэлсэн тухайгаа мэдээлээд буй юм.

Г.ИТГЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нэргүй
Нэргүй

Ёстой хэлэх муу үг олдохгүй юм аа шударга л бай даа худлаа хэлэх ямарч шаардлагагүй байлтай.Новш!!!!

Дүлзэн
Дүлзэн

Баабарын хэлж байгаа үнэн үг шүү

Зочин
Зочин

ene 1 daldganasan hulgaich bnaa

Хөгийн хулгайч луйварчин
Хөгийн хулгайч луйварчин

БатАмгалан гэж ичихгүй шуналтан, эцэс төгсгөлгүй худалч нохой байхийм даа, төрийн албанаас ийм нохдыг зайлуулахгүй улс орон хот сүүрлийн ирмэгт улам л ойртож бн, луйварчид эх орноо тонон дээрэмдчээд гараад л зугтчихна, новшнууд

очин
очин

Шалгаж бна гээд л таг болно.

Зочин
Зочин

Энэ бас нэг луугар хулгайчтай болж дээ. Энэ заваан юмаа төрөөс татаж аваачээ намын дарга Учралаа

Иргэн
Иргэн

МАН -АН бол замбраагүй хэн дуртай дур дураараа тогчиж байдаг малын хашаа болсон!!! МАН мафуудыхаа эршээлд сүйрэж байгаа нам!!! МАН мафиууд бүгд бие биенийхээ гэмт хэргээр барицаалагдсан нам

Ard
Ard

MAN hezee avilgachid iig tseerluuleh bol Nas hurehgui bhoo

Батхүү
Батхүү

Энэ нөхрөөс их юм гарах юм шигээ 2 удаа сонгосон бид харалган юм даа

Дүлзэн
Дүлзэн

АТГ ашиг сонирхлын зөрчлийг нь хардаггүй юмуу

Зочин
Зочин

Варетьегийн арын Мотель баарны эзэн шүүдээ Батамгалан ккк

Зочин
Зочин

Опту-н захирал нь Бат-Амгалангийн туслах хийдэг шүү дээ

Зочин
Зочин

Эргүү дагз

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Гал
Гал

Новш юмаа

Irgen
Irgen

Танихгүийн биш үү

Зочин
Зочин

Эргүү амьтан байна.

Зочин
Зочин

HUDUU NII ULAAN HATSARTAI. HULGAICH YUM BAIJ

Холбоотой мэдээ

Back to top button