Цагаан сарын битүүний өдөр энэ сарын17-ний өдөр буюу мягмар гарагт тохиосон. Засгийн газраас тухайн амралтын өдөрт шилжүүлж өнөөдөр буюу хоёрдугаар сарын 28-нд нөхөж ажиллахаар болсон. Тус шийдвэрийн дагуу өнөөдөр ажлын өдөр тохиож, бүх нийтээр ажиллаж байна.
Тэгвэл мягмар гарагийн ажлын өдрийг бямба гарагт шилжүүлсэнтэй холбоотойгоор, "дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй" гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдэгдлээ. Улмаар бүх машинд хөдөлгөөнд оролцох боломжтой аж.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.