Ойрх дорнодын дайн: Дэлхийн зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ
АНУ болон Израил Бямба гарагт Иранд агаарын цохилт өгч Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэйг хөнөөсөн. Уг цохилтын улмаас Ойрхи дорнодод шинэ мөргөлдөөн эхэллээ. Цохилтод дээд удирдагчаас гадна Үндэсний аюулгүй байдлын дэээд зөвлөлийн дарга Али Шамкани, Хувьсгалт гвардын дарга Хоссэйн Пакпур нар амь үрэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэхүү цохилт нь Иранаас үзүүлж буй аюулгүй байдлын заналхийллийг эцэслэж, ард түмэнд нь Исламын дэглэмыг түлхэн унагах боломж олгоно гэсэн юм.
Цохилтын улмаас бүс нутагт хурцадмал байдал нэмэгдэж, Персийн булан дахь газрын тос үйлдвэрлэгч орнуудыг түгшээж байна. Ирани халдлагын зариуд Израил болон АНУ-ын баазтай Ойрх дорнодын орнууд руу пуужин харван, дрон нисгэсэн юм. Энэхүү мөргөлдөөн дэлхийн зах зээлд хэрхэн нөлөөлж болохыг харцгаая.
Газрын тосны үнэ өснө
Ойрхи дорнодын хурцадмал байдлыг газрын тосны үнээр хэмждэг. Иран бол газрын тосны томоохон үйлдвэрлэгч орон. Өдөртөө 3.3-3.5 сая баррель газрын тос буюу дэлхийн нийт хэрэглээний 3 хувийг үйлдвэрлэдэг. АНУ, Израилын цохилтын эсрэг авч болох, хамгийн их хохирол учруулах арга хэмжээ нь Ормузын хоолойг боох юм. Тус хоолойгоор дэлхийн түүхий газрын тосны 26 хувь, шингэрүүлсэн байгалийн хийн 23 хувь нь дамждаг.
Иран заавал тэнгисийн цэргээ Ормузын хоолойд байршуулж хаалт тавих шаардлагагүй. Зүгээр л газрын тос тээвэрлэхэд хэтэрхий аюултай болгоход хангалттай. Хэрвээ Иран ийм алхам хийвэл газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллар давж магадгүй гэж "Rapidan Energy"-ийн ерөнхийлөгч Макналли хэлжээ. Техран асар их хэмжээний мина болон ойрын тусгалтай пуужинтай. Эдгээр нь усан замын хөдөлгөөнд ноцтой саад учруулж болзошгүйг зах зээл дутуу үнэлж байна гэж тэрээр нэмж хэллээ.
2025 онд энэ хоолойгоор өдөрт 14 сая гаруй баррель газрын тос тээвэрлэгджээ. Ормузын хоолойгоор дамжсан газрын тосны дөрөвний гурав нь БНХАУ, Энэтхэг, Япон, БНСУ руу явжээ. БНХАУ боловсруулаагүй газрын тосны импортынхоо тал хувийг энэ хоолойгоор авдаг.

Макнэлли "Ормузын хоолойг удаан хугацаагаар хаах нь дэлхийн эдийн засгийг уналтад оруулна" гэж анхааруулжээ. Эх сурвалжууд мэдээлснээр бол газрын тос тээвэрлэгч зарим онгоцнууд энэ хоолойг тойрч эхэлсэн байна. Азийн орнууд хоолой хаагдсаныг мэдвэл газрын тос, байгалийн хийг нөөцөлж эхэлнэ. Импортлогч орнууд үнэ хаялцан өрсөлдөж эхэлнэ гэж Макналли хэлжээ.
Брент маркийн тосны үнэ мөргөлдөөн эхлэхийн өмнө буюу баасан гарагт 73 доллар орчим байлаа. Газрын тосны арилжаа даваагаас баасан гараг хооронд явагддаг тул өнөөдөр үнийн савлагаа ажиглагдана. Энэ он гарснаас хойш Брентийн үнэ нь 20 орчим хувиар өсөөд байгаа билээ. Эдийн засагч Виллиам Жексон мөргөлдөөн нэмж хурцдахгүй байсан ч үнэ Брентийн үнэ 80 долларт хүрч магадгүй гэж
хэлэв. Хэрэв мөргөлдөөн удаан үргэлжилбэл үнэ 100 долларт хүрч, дэлхийн инфляцыг 0.6-0.7 хувиар өсгөж болзошгүй гэж тэр нэмж хэлсэн юм.
Зах зээлүүд савлана
Ойрх дорнодод үүсээд буй мөргөлдөөн дэлхийн зах зээлийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлнэ. Трампын гаалийн татвар болон технологийн салбарын уналтаас болоод зах зээл аль хэдийн савлагаатай байсан. “VIX” тогтворгүй байдлын индекс энэ жил гарснаас хойш 30 орчим хувиар өсжээ. Тэрхүү индекс нь ойрын хугацаанд тогтворгүй байдал хэрхэх талаарх зах зээлийн хандлагыг харуулдаг.
Валютын зах зээл мөн мөргөлдөөний нөлөөг мэдэрнэ. Ам.долларын индекс өнгөрсөн жилийн зургаадугаар сард Израил, Ираны хооронд өрнөсөн дайны үеэр 1 хувиар буурч байсан. Гэхдээ энэ уналт удаан үргэлжлээгүй. Одоо үүсээд буй дайнаас болж үзэгдэх уналтын хэмжээ нь мөргөлдөөн хэр удаан үргэлжлэхээс хамаарна.
Хэрэв мөргөлдөөн удаан үргэлжилбэл ам.долларын ханш иен болон швейцар франкаас бусад валютын эсрэг чангарна. Учир нь АНУ бол эрчим хүч экспортлогч орон юм. Газрын тос, байгалийн хийн үнэ өсөх нь АНУ-ын хувьд ашигтай байдаг.
Израиль шекелийн ханш мөн хөдөлгөөнд орно. Шекелийн ханш өнгөрсөн жилийн зургаадугаар сарын дайны эхэнд 5 хувиар унаж байсан ч удалгүй сэргэсэн юм. Гэхдээ Ираны холбоотон бүлэглэлүүдтэй мөргөлдөөн үүсвэл нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй гэж "JPMorgan" банк анхааруулжээ.

Эрсдэл багатай капиталууд өснө
Эрсдэл багатай валют гэгддэг швейцар франкийн ханш цаашид ч өсөх төлөвтэй байна. Хөрөнгө оруулагчид мөн алт худалдан авахаар яаравчилж магадгүй. Алтны үнэ 2026 он гарсаар аль хэдийн 22 хувиар өсөөд байна. Мөнгөний үнэ ч мөн өсөж байгаа. АНУ-ын засгийн газрын бондын эрэлт мөн нэмэгдэж магадгүй юм. Харин Биткойныг ханш нэмж унасаар байна. Тодруулбал тус цахим валютын ханш бямба гарагт /2026.02.28/ 2 хувиар унаж, ням гарагт үргэлжлүүлэн буурсан байна. Сүүлийн хоёр сард Биткойны ханш 20 орчим хувиар буураад байгаа юм.
Иргэний нислэг болон батлан хамгаалахын зах зээл
Бямба гарагт /2026.02.28/ дэлхийн агаарын тээврийн компаниуд Ойрхи дорнод руу хийх нислэгүүдээ цуцалсан. Иран АНУ, Израилын халдлагад хариу цохилт өгч пуужин харвасанд нь өртсөн газруудын нэг бол Дубайн олон улсын нисэх онгоцны буудал байв. Цохилтын улмаас дэлхийн хоёр дахь хамгийн хөл хөдөлгөөнтэй тэрхүү нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа зогсоосон. Хэрэв мөргөлдөөн даамжирвал нисэхийн компаниудын хувьцааны үнэ унаж магадгүй.
Харин зэвсгийн компаниудын хувьцаа өсөх хандлагатай байна. Европын зэвсэг үйлдвэрлэгчдийн хувьцаа энэ жил 10 хувиар өссөн. Дэлхийд хурцадмал байдал нэмэгдэж байгаа учир зэвсгийн эрэлт нь цаашид ч өсөх төлөвтэй байна.
Эх сурвалж: Barron’s, CNBC, Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм том дайн эхэлчихлээ гэхэд дэлхий даяараа шатахууны үнэ өсөөд жирийн бидний амьдралд шууд нөлөөлнө гэдгийг бодохоор аймар байна
Ираны удирдагчийг шууд устгасан гэдэг бол бүс нутгийг бүр илүү тогтворгүй болгох алхам шиг санагдлаа
Дэлхий дээр болсон, одоо болж буй бүх дайнууд нэг л улсаас болж гардаг. Америк л дайн дэгдээдэг алж хяддаг бас дээрэмддэг. Ёстой бузрын улс юм даа. Өөрт таалагдаагүй , үгээр нь яваагүй улсын тэргүүнийг дарангуйлагч нэрээр цоллоод сэвээд , ардчилал тогтоох нэрээр иргэдийг нь хядаж, улсыг нь балгас болгож, баялгийг нь дээрэмддэг.
Монгол дахь америкийн элчинг дуудаж загнаач. Иранд халдан довтолж буй Америкийн цэргийг дайнаа зогсоохгүй бол Монголд байгаа америкийн элчин сайдын яамыг хаах хэрэгтэй.
Монголчууд Америкийн гар хөл байж юу вэ
Монгол улс бол Америк Ангилийн колон улс шүү дээ аль1992 онд Тусгаар тогтносон БНМАУ ыг 1992 оноос Шинэколончлогдсон улс болон хувирсан Өнөөдрийн Монгол улсын эдийн засгыг ОУВС алсан шүү дээ одоо ч Монгол улс ОУВС даалгавар зааварчилгаагаар тэдний даалгавараар ажилладаг Монголын төр
Ene Trumpiin helsen ug bol arai heterhii sanagdaj baina neg ulsiin dotoood zasgiin baidliig ingej shiidne gej baihgui shuu dee
Газрын тос 100 доллар давбал манайд шатахуун, бүх барааны үнэ дагаад өснө гэдэг тодорхой
Ene Ormuziin hooloiig хаaval Aziin ulsuud hamgiin ih hohiroh yum baina shuu
Bi bodohdoo ene bol zuvhun neg ulsiin asuudal bish delhiin ediin zasagt tom tsohilt bolno
Дайн эхлэх болгонд алт өсдөг нь хөрөнгө оруулагчид ямар их айж байгааг харуулж байна
Зах зээл савлана гэдэг чинь манай төгрөгт ч бас нөлөөлнө шүү дээ
Ene Bitcoin unaj baigaa ni ersdeltei hugatsaand humuus itgehgui baigaag harуулж baina
Дубайн нисэх буудал хүртэл өртсөн гэдэг бол нөхцөл байдал ямар ноцтой болсныг илтгэж байна
Bi bodohdoo ene daind engiin irged l hamgiin ih hohirno
Ам.доллар чангарвал манайд импортын бараа бүр л үнэтэй болно
Ene bol geopolitikiin tom togloom bolood baina bid haraad l suuj baina
Зэвсгийн компаниудын хувьцаа өсөөд байдаг нь дайн хэн нэгэнд ашигтайг харуулж байна
Bi ene talaar unshaad uneheer setgel tavgui bolchihloo
Дэлхийн инфляц өснө гэдэг чинь бүх улсад дарамт болно
Монгол дахь америкийн элчинг дуудаж загнаач. Иранд халдан довтолж буй Америкийн цэргийг дайнаа зогсоохгүй бол Монголд байгаа америкийн элчин сайдын яамыг хаах хэрэгтэй.