Пуужингийн довтолгоонд өртөж буй Бахрейнь хотод "МИАТ"-ын 14 ажилтан байгаа

Иран улсын пуужингаар довтолж байгаа Бахрейны гол цэгүүдэд МИАТ-ын нислэгийн багийн 14 гишүүн байгаа аж. Өчигдөр /2026.02.28/ Монголын багийнхан байсан газраас 2 км-ын зайд дэлбэрэлт болж нүүлгэн шилжүүлэлт эхэлсэн байна.
"МИАТ" компани Филиппин-Бахрейн чиглэлд түрээсээр нислэг үйлдэж байсан бөгөөд нийт нислэгийн багийн 28 гишүүн ажилладаг аж. Тус нислэгийн багийн 14 гишүүн ээлжээ хүлээн Бахрейн улсад байж тааржээ. Гэтэл пуужингийн дайралт манай багийнхны байрлаж байгаа газарт болж байгаа учраас тус иргэдийг хотоос яаралтай гаргаж Бахрейны томоохон ресорт байрладаг арал дээр хүргэжээ.
Одоогийн байдлаар Бахрейн, Катар агаарын хилээ хаасан учраас тус иргэийг авчрах боломжгүй байна. Иймд МИАТ компанийн хувьд нислэгийн багаа яаралтай авахын тулд шуурхай штаб байгуулан ажиллаж эхэлжээ. Мөн ГХЯ-аар дамжуулан Бахрейнтэй холбоо тогтоож хил нээгдмэгц иргэдээ авахаар төлөвлөжээ.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай монголчууд хийморьтой юм чинь тийм амархан чад хийхгүй харж л байгаарай даваад тэснэ
Бурхан өршөө. Хурдан татаж аваарай. Монголчууд минь сүүхээтэй, сэргэлэн шүү . Мөнх хөх тэнгэр минь өршөө.
бид эх орон төр засгаа үргэлж муулж салаавч өгч амьдарсаар ч ирсэн цаашид энэ Монгол муухай зан хэзээ үл арилна 2019 оноос 2021 оны кораногийн үед Монголчууд бид яаж сандарч тэвдэж байлаа гадаадынхан манай улсын иргэдийг үл тоож байсан шүү дээ яалт ч үгүй Монгол төр засаг гадаад суугаа элчин сайд нар МИАТ онгоцны нисгэгчид эх орондоо гадаадаас олон нислэгээр хүмүүсээ эх орондоо авчирч ирсэн тэгэхэд гадны улс орноос ирсэн иргэд ариутгал хийлгэж тусгаарлалтанд хэд хоноод эх оронтой хүмүүс ямар сайхан юм вэ гэж уйлж байсаныг одоо бид аль хэдийн мартсан одоо ийм хүнд хэцүү үед Монгол орон шиг тайван цунами болдоггүй элдвийн шашины урсгал биеэ дэлбэлдэг гаж үзэгдэл байхгүй байгаад бид үргэлж баярлаж амьдрах хэрэгтэй
Бурхан өршөө одоо тийшээ нисэх хэрэггүй ээ тоглоом биш
Dajgui ee, amid mend irtsgeene. Dain udahgui duusna
Дайтаххэрэггүй л дээ!!!
Манай монголчууд хийморьлог юм чинь тийм амархан чад хийхгүй харж байгаарай бусад орны иргэд чад хийж байхад манай монголчууд зүгээрээ юу болсон юм бэ зүгээр л байна ш дээ гээд инээгээд л гараад ирэх гарууд ш дээ
Одоо наад хэдийг чинь террорист янкууд бөмбөгдчихөөд Ираны Шахед шаачлаа гэж шааж Ираныг Монголчуудаар үзэн ядуулна.
Бахрейн гэж хот байхгүй, Магма гэж нийслэл хоттой. Сэтгүүлч?
Ongots hunee avii iddaanuudaa????????
2-3 хүн хийх ажлыг 14үүлээ хийгээд байгаа юмуу
Энэ гадаад нислэгийн экипаж гэж ёс зүйгүй эр, эмгүй груп янхнуудын баг болж дууслаа