НИЙГЭМНийгэм мэдээ

Цалинтай ээжийн ₮50 мянгыг нэмэх өргөдөлд 50,667 иргэн гарын үсэг зуржээ

Иргэдийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг “D.parliament”-д цалинтай ээжийн ₮50 мянгыг ₮500 мянга болгох өргөдөл санаачилж гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус өргөдлийг Д.Төгс-Арвижих санаачилсан бөгөөд одоогоор 50,667 иргэн гарын үсэг зурсан байна.

Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид төрөөс ₮50 мянгыг олгодог. Энэ нь одоогийн зах зээл, тэтгэмжийн харьцаа хамааралд огт нийцдэггүй бөгөөд сүү, живх авч хүрдэггүй учир нэмэх шаардлагатай гэж үзжээ. “D.parliament”-д өргөдөл оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд 100 мянган иргэн тус саналыг дэмжвэл УИХ-аар хэлэлцэгдэх журамтай.

Тус өргөдөлд санал авах хугацаа ирэх сарын 14-ний 17:41 цагт дуусах аж. Та цахим өргөдөлд гарын үсэг зурах бол энд дараарай.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Лол
Лол

Дан халамж хүссэн малнууд

Гэгээхмсдт
Гэгээхмсдт

Гарын үсэг зурж АСУУДЛЫГ ШИЙДЭХ ГЭЖ ХЭТИЙДСЭН ДООД ЛОГИК ТЭНЭГЛЭЛ ШҮҮ, АЛЬ Ч АСУУДАЛД...ДАМПУУРЧ ИРСНИЙ НЭГ ГАЙТАЙ БУРУУ БОДОЛ... ХМСДЛ

Холбоотой мэдээ

Back to top button