
Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес - 81 хоногоор ангилж ирсэн. Нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг нь цаг агаарын байдлыг тодорхойлдог нэгэн арга юм.
Нэг ес 12-р сарын 22-нд эхэлсэн бөгөөд тухайн өдөр хамгийн богино өдөр, урт шөнө болдог. Үүнээс цааш өдөр уртсаж, шөнө богиносдог билээ. Тэгвэл өнөөдөр есөн ес эхэлж, ердийн дулаан боллоо.
Тодруулбал,
- Нэг есд яах вэ? XII/22-XII/30 /Нэрмэл архи хөлдөнө/
- Хоёр есд яах вэ? XII/31-I/8 /Хорз архи хөлдөнө\
- Гурван есд яах вэ? I/9-I/17 /Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө/
- Дөрвөн есд яах вэ? I/18-I/26 /Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө/
- Таван есд яах вэ? I/27-II/4 /Тавьсан будаа хөлдөхгүй/
- Зургаан есд яах вэ? II/5-II/13 /Зурайсан зам гарна/
- Долоон есд яах вэ? II/14-II/23 /Довын толгой борлоно/
- Найман есд яах вэ? II/23-III/2 /Нал, шал болно/
- Есөн есд яах вэ? III/3-III/12 /Ерийн дулаан болно/ хэмээж ирсэн юм.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.