Гадаад мэдээДЭЛХИЙ
2009 оны хямралаас хойш ам.доллар воноор арилжих ханш анх удаа 1,500 давжээ
Өнөөдөр /2026.03.04/ 2009 оны гуравдугаар сараас хойш анх удаа нэг ам.доллар 1,500 воноор арилжсан байна. АНУ, Израил хоёр Иранд цохилт өгсөн нь Ойрх дорнодод томоохон мөргөлдөөн үүсгэснээр хөрөнгө оруулагчид ам.доллар их хэмжээгээр худалдах авахад хүргэсэн юм. Үүний улмаас воны ханш 2009 оны дэлхийн санхүүгийн зах зээлийн хямралаас хойш үзэгдээгүй түвшинд суларчээ.
Мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнийн 00:20 минутад нэг ам.доллар вон 1,500 воны босгыг давсан байна. Ханш 1,506 вон хүртэл унаж дараа нь 1,500-аас доошилсон байна. Мөн өнөөдөр Ази дахь хувьцаа арилжаа нээгдэхэд БНСУ-ын KOSPI индекс 3.4 хувиар буурч 5,580 орчим түвшинд хүржээ. Мягмар гарагийн арилжаагаар тус индекс 7 хувь буурсан билээ.
Эх сурвалж: Korea Times








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.