П.Сүхбат агсны зээ хүү Crum Kelby: Өвөөгийн өвөр дээр тоглодог байсан үе одоо ч сэтгэлд тод хэвээр
Саяхан болсон оюутны лигийн бүх оддын тоглолтын цагариган дээрээс довтлох тэмцээнд түрүүлсэн "Мон-Алтиус ДС Лионс" багийн тоглогч, Crum Kelby-тэй ярилцлаа. Тэрбээр Улсын гарди П.Сүхбат агсны зээ хүү бөгөөд дөрвөн настайдаа монголд ирж өвөө, эмээгийн гар дээр өсөж өндийжээ. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
Видео:
-Монголдоо тоглож дотоодынхоо сагсыг хөгжүүлэхийг хүсдэг-
-Таныг АНУ-д төрсөн гэж сонссон. Анх хэзээ, хэдэн настайдаа Монголд ирсэн бэ?
-АНУ-ын Дэнвер хотод төрөөд Лос Анджелес хотод өсөөд, дөрвөн настайдаа Монголд ирсэн. Одоог хүртэл амьдарч байна. Тухайн үед дөнгөж хэлд орж байхдаа ирсэн учраас Монголоор ярьж хэлд орсон. Одоо бол англи, монголоор дажгүй ярьдаг.
-Энэ жил анхны улирлаа оюутны лигт тоглож байгаа. Яагаад Мон-Алтиус сургуулийг сонгож сурах болов. Ямар мэргэжлээр сурч байгаа вэ?
-Ерөнхий боловсролын "Монгени" сургуулийг төгссөн. Одоо Мон-Алтиус сургуульд биеийн тамирын багшийн ангид элсэж анхны жилээ суралцаж байгаа. Сургуулиас сагсан бөмбөгийн шигшээд тоглох санал нь тавьсан нь таалагдаад орсон. Хичээлдээ суугаад давхар сагсны бэлтгэлээ хийгээд явж байна.
-Саяхан болсон оюутны лигийн бүх оддын тоглолтын "Slam Dumk" буюу цагариган дээрээс довтлох тэмцээнд түрүүлсэн. Тохолтуудаа хэдий хугацаанд бэлдэж орсон бэ?
-Бүх оддын тоглолт болохоос дөрвөн хоногийн өмнө манай найз тохолтын тэмцээнд орооч гэж хэлсэн. Дөрвөн хоногт бэлдээд орсон. Богино хугацаанд бэлдсэн учраас өөртөө итгэлгүй байсан. Гэтэл тэмцээний үеэр хийх ёстой зүйлээ хийж чадсан. Улмаар аварга болсондоо баяртай байгаа.

-Хоёр дах тохолт үзэгчдийг гайхшируулсан шүү дээ. Тохолтуудынхаа санааг хэрхэн олсон бэ. Нуруу намхан ч гэсэн тэсрэлт үнэхээр сайн санагдсан, анх хэдэн настайгаасаа тохож эхлэв?
-Тэмцээний үеэр хийсэн тохолтуудыг өмнө хийдэг байсан. Ер нь миний үндсэн тохолтууд гэх юм уу. Бэлтгэлийн дараа байнга хийдэг л дээ. Хүний дээгүүр давж тохох их дуртай. Анх 13 настайдаа сагсны шийдийн цагариг нь дээр л хүрдэг байсан. Дараа жилээс нь арай гэж тохдог болсон. Тухайн үед тохож сурах гэж нэлээд олон удаа буруу гишгэж гэмтэж шантарч байсан үе цөөнгүй. Өдөр тутамдаа бэлтгэлээ хийж бага багаар сайжирсан.
-Оюутны лигийн плей-оффын тоглолтууд өнөөдрөөс эхэлсэн. Танай багийн хувьд бүсийнхээ хоёрдугаар байраар улирлын тоглолтоо өндөрлүүлсэн сайн амжилт үзүүлсэн шүү дээ?
-Манай баг энэ улирал дажгүй амжилт үзүүлсэн. Миний хувьд улирлын гурван тоглолтод л оролцсон байх. Нэг тоглолтод 12-13 оноо дундчилсан. Плей-оффын тоглолтуудад хүчтэй, чанга өрсөлдөөн үзүүлэхийн тулд багаараа хичээж байгаа. Анхны улирал гэхэд манай багийнхан их найрсаг, халуун дотноор хүлээж авсан. Баг биш оюутны лигийн тоглолтуудад дасах гэж багагүй хугацаа зарцуулсан. Одоо бол учраа олсон бэлтгэлээ сайн хийж хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэж бодож байна.
-Хувь тоглогчийн тань тухайд асуухад энэ улиралд ямар амжилт үзүүлэхээр зорьж байгаа вэ?
-Нуулгүй хэлэхэд аварга авах зорилготой. Анхны улирал учраас өөрийгөө юу хийж чаддагаа харуулахыг зорьж байна. Аль болох багийнхандаа тусалж, сургуульдаа аваргын цом авчрахыг зорьж байгаа.
-Таны хэтийн зорилго юу байна. Цаашдаа гадаадад тоглох уу, дотоодынхоо дээд лигт тоглох бодолтой байгаа юу?
-Дээд лигт тоглох гэж яарахгүй байгаа. Дээд лигийн ганц нэг багаас санал ирсэн, багуудын бэлтгэлд хамрагдаж хамт бэлтгэл хийсэн. Гэхдээ ах нарын зөвлөгөөгөөр доороос нь эхлэх нь зөв юм байна гэж бодсон. Эхний ээлжид "М" лиг буюу хөгжлийн лигийг сонирхож байгаа. Хэрэв гаднаас сургуулиудын санал ирвэл явж магадгүй. Гэхдээ монголдоо тоглож дотоодынхоо сагсыг хөгжүүлэхийг хүсдэг. Тэгэхийн тулд би өөрийгөө хангалттай харуулах ёстой.
-Өвөө бид хоёр богино хугацаанд олон дурсамж бүтээсэн-

-Хүмүүс таныг Улсын гарди П.Сүхбат агсны зээ хүү гэдгээр тань таньж мэддэг байх. Өвөөтэйгөө хамт бүтээсэн дурсамжийн тухай эргэн санавал. Гэр бүлийнхээ тухай?
-Үлгэр жишээ авч, урагш харах болгон минь өвөөтэй холбоотой. Урам зориг авдаг баатар, бурхан мэт хүн. Өвөө үргэлж надтай хамт байдаг, миний цээжинд "хадаатай" оршиж байгаа гэж би боддог. Монголд ирээд эмээ, өвөө хоёрын гар дээр өсөж өндийсөн хүүхэд. Эмээ миний хичээлийг давтуулдаг, өвөөтэй тоглож өдрийг өнгөрөөдөг байлаа. Асар богино хугацаанд олон дурсамжийг өвөөтэй бүтээсэн. Өвөөгийнхөө өвөр дээр тоглож байх үе одоо хүртэл сэтгэлд тод байдаг. Гэр бүлийн тухайд гэвэл манай ээж хоёр дүүтэй хамт Америкт ажиллаж амьдардаг. Би энд эмээ, нагац ахынхаа гэр бүлтэй хамт амьдарч байгаа.
-Таны өвөө улсын гарди цолтой бөх, эмээ тань ОУХМ, гар бөмбөгийн спортын тамирчин хүн байдаг спортын гэр бүл. Энэ нь таныг сагсан бөмбөг тоглоход нөлөөлсөн болов уу?
-Мэдээж тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Гэхдээ сагсан бөмбөгийг өөрөө дурлаж сонгосон. Анх манай гэр бүлийнхэн намайг барилдуулах гээд жүдо бөхөөр хичээллүүлсэн. Хоёр жил орчим жүдо бөхийн бэлтгэл хийж нэг тэмцээнээс алтан медаль аваад бөхийн спортоо өндөрлүүлсэн. Яалд ч үгүй сагсан бөмбөгт дуртай хайртай байсан учраас сагсаа тоглож байна даа.
-Танай хамаатан, саданууд дунд үндэсний бөхөөр хичээллэж байгаа хүн бий юу?
-Манайхан ер нь спортын гэр бүл. Нэг үеэл маань хөл бөмбөг тоглодог мөн сагс тоглож байгаа. Яг үндэсний бөхөөр хичээллэж байгаа хүн одоогоор байхгүй байна.
-П.Сүхбат агсан Баянхонгор аймгийн хүн. Өвөөгийнхөө нутгаар очдог уу?
-Жилдээ заавал нэг удаа зорьж очин хөшөөг нь эргэдэг. Тэмдэглэлт ой болон, наадмаар манай гэр бүлд урилга ирдэг. Биднийг очиход нутгийн иргэд үргэлж халуун дотноор хүлээж авдаг.
-П.Сүхбат агсны арслан цолыг нөхөн олгох тухай яригддаг. Танай гэр бүлийнхний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг бол?
-Нарийн ширийн асуудлыг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө эмээ, ээжээс сонссон л доо. Хамгийн муухай нь амьд байхад нь огт яриагүй мөртлөө байхгүй болсон хойно нь яриад байгаа. Тиймээс манай гэр бүлийнхэн сэтгэл дундуур байдаг учраас тэр талаар төдийлөн яриад байхыг хүсдэггүй. Бөхөөр барилдахгүй ч гэсэн өөр спортоор амжилт гаргаж өвөөгийнхөө нэрийг гаргана гэж боддог.
-Бөхийн хүрээнийхэн П.Сүхбат агсныг гэнэн итгэмтгий, цагаан цайлган, хүүхэд шиг зантай, хөгжилтэй нэгэн байсан гэж дурсан ярьдаг. Тэр зан чанаруудыг та дуурайсан байх?
-Би ер нь өөрийгөө адилхан гэж боддог. Манай найзууд намайг хөгжилтэй, гэнэн гэдэг. Гэхдээ манай нагац ахын дотоод хүн яг өвөө байдаг. Дуу хоолой, зан ааш, царай төрх нь ялгахын араггүй адилхан. Заримдаа өвөөтэй байгаа мэт санагддаг.
-Манай найзын эмээ нь намайг "борко, божин бор" гэж дууддаг-

-Монгол улсынхаа юугаар нь бахархдаг вэ?
-Манай монголын бүх зүйл нь таалагддаг хоол нь ч хүртэл амттай. Соёл иргэншил, түүх бол гайхалтай. Монгол хүмүүс эелдэг, халуун дотно санагддаг учраас энд байх илүү дуртай.
-Ээж дүү нь АНУ-д амьдардаг гэсэн. Цаашдаа хаана амьдрах бодолтой байгаа вэ?
-Сагсан бөмбөг хаана байна би тэнд байх болно. Гэхдээ аль болох монголдоо амжилт гаргаад ээжийгээ энд авчирч хамтдаа амьдрахыг хүсэж байгаа.
-Таны нэрийг хэн өгсөн бэ, ямар утгатай нэр вэ. Монгол нэр эсвэл гэр бүл найзуудын тань дууддаг нэр бий юу?
-Миний нэрийг аав өгсөн гэдэг. Утгыг нь сайн мэдэхгүй байна. Сайн төлөвшилтэй, сайн хүн болоорой гэж өгсөн гэж эмээ хэлсэн. Монгол нэр байхгүй, багын найзын маань эмээ нь намайг "борко, божин бор" гэж дууддаг.
-Дуудах нэрийг тань аав нь өгч байж. Аавынхаа тухай яривал?
-Манай аав цэргийн хүн байсан. Намайг дөрвөн настай байхад бурхан болсон. Аавтай холбоотой дурсамж бага, сайн мэдэхгүй ч гэсэн хийж бүтээсэн үйл хэрэг, хөдөлмөрийг нь мэднэ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм залуучуудыг харахаар үнэхээр сайхан санагддаг шүү Америкт төрсөн ч Монголдоо ирээд энд өсөж спортоор амжилт гаргаж байгаа нь бахархалтай Өвөө П Сүхбат гарди шигээ нэр төртэй хүн болж өсөж байна Сагсан бөмбөгийн ирээдүйд их найдвар төрүүлж байгаа хүү байна амжилт хүсье
Монголд үлдэж дотоодын сагсыг хөгжүүлэхийг хүсэж байна гэж хэлсэн нь их гоё сонсогдлоо Ихэнх нь гадагшаа явахыг боддог байхад эх орондоо тоглож хөгжүүлэхийг хүсэж байна гэдэг жинхэнэ сэтгэлтэй тамирчин байна гэж бодогдлоо цаашдаа илүү их амжилт гаргаасай
13 настайдаа л тохож эхэлсэн гэхээр хөдөлмөр их хийсэн нь харагдаж байна Богино хугацаанд бэлдээд slam dunk тэмцээнд түрүүлнэ гэдэг амаргүй шүү Сагсан бөмбөг сонирхдог хүмүүсийн хувьд их сонирхолтой тамирчин гарч ирж байна
Өвөө чинь монголчуудын хамгийн хайртай бөх байсан. Одоо тийм бөх ховор. Нохой хочтой Батсуурийг хар.
Нээрээ л Сүхбат гардийг өөлж, муу хэлэх хүн байхгүй дээ! Давсан ч, унасан ч инээж явдаг хөгжилтэй сайхан бөх байсан даа.
Сүхбат гарди агсны зээ хүү гэж сонсоод сонирхолтой санагдлаа Өвөөгийнхөө нэрийг өөр спортоор гаргана гэж хэлсэн нь бас их гоё үг байна Монголын сагсан бөмбөгт шинэ од гарч ирж байгаа юм шиг санагдаж байна
p sukhbat gardiin zee huu gej sonsood ih sonirholtoi sanagdlaa uvuugee sanaj uram avdag gej helsen ni uneheer setgel hudulgum yum
iim zaluu tamirchdiig harahaar uneheer baharhah setgel turdug shuu amerikd tursun ch mongold irj usuj dotoodiin sagsaa hugjuuleh huseltei baigaa ni ih saihan bodol amjilt husye
mongoldoo uldej sags togloj hugjuulne gej helsen ni ih taalagdlaa iim setgeltei tamirchid olon bolvol manai sags iluu hugjih baih
sportiin ger buld ussun hun gedeg ni medregdej baina uvuu ni buh emee ni volleyball togloj baisan geheer sportiin tsus baina
13 nastai daa ankh tsagarigt hurch ehelsen geheer nileed hudulmurlusun baina ih hicheesen hunii ur dun gej bodoj baina
Спортын гэр бүлээс гаралтай гэдэг нь харагдаж байна Өвөө нь бөх эмээ нь гар бөмбөгийн тамирчин тэгээд өөрөө сагсан бөмбөг тоглож байна гэдэг сонирхолтой түүх
Дүүгийн өгсөн ярилцлагыг уншаад сайн зөв сэтгэл, хүмүүжилтэй, зорилготой хүү бн гэж дүгнэлээ. Дүүгийн цаашдын зорилгод өндөр амжилт хүсье. Энэ бодол санаа зорилгоосоо хазайж болохгүй шүү. Өөвөөгийнхөө нэрийг мөдхөн гаргана гэдэгт итгэлтэй бн шүү. Эцэст нь хүн хүнийг зөв, буруу замд хөтөлдөг гэдгийг байнга санаж яв. Амжилт
slam dunk temtseend 4 honog beldeed turuulne gedeg amar zuil bish bieiin beltgel sain zaluu baina tsashdaa ih amjilt gargah baih
gadna tursun ch mongol hun gedgee mederdeg ni saihan sanagdlaa mongol soyol hool hunii zan talaar helsen ni bas taalagdlaa
bagtaiгаа avarga avah zorilgotoi gej helsen ni taalagdlaa iim zorilgotoi tamirchid l sportiig hugjuuldeg
uvuugee baharhal bolgodog gej helsen ni ih goy sanagdlaa p sukhbat gardiin ner igel urgeljleh yum shig sanagdaj baina
tsashdaa mongoliin deed ligd togloj daraa ni gadaadad togloh bolomj bas garah baih gej bodoj baina zaluu hunii ireedui saihan haragdaj baina
Хар гень байгаа хойно сагсан бөмбөг бол ясны спорт
Ovoo n bol mongolchuud martahgui goyo barildaan uzuulj baisan daa.
Хүниии амьдралаа гэж гоё шүүү
Ухаантай хүү байна амжилт.
энэнд монгол нэр өгч болоогүй л юм байх даа
bitii ataarh huduunii l###r min
Монгол нэр өгч болоогүй юм байхдаа
Нөгөө баримтат кинон дээр гардаг хүү байнашд ээ, хөөрхөн том эр болжээ
Хөөрхөн хүү юмаа, амжилт хүсьe
сайн байцгаана уу. Өвөө тань миний хамгийн хайртай ч, дуртай ч бөх. "Арслан цолын тухайд" эмээгийн тань болон гэрийнхний тань үзэлтэй эн тэнцүү нийлж дүйж байна. Сүрхий сүрхий тамирчин сагсдыг төрүүлсэн МУНДАГ БАГШ БОЛООРОЙ. Тэр "тохолт" гэдгээ сагс тоглох дуртай хүүхдүүдээд зааж сургах гэвэл, ӨӨРТ ЧИНЬ ХЭРХЭН ҮҮНИЙГ СУРЧ СУРАЛЦСАН ТАЛААРХ: 1. ДАДАЛ; 2. ДАДЛАГА; 3. АЛДААГ; 4. ОНООГ МЭДЭХ "АМЬТАЙ~АМЬД ТӨДИЙГҮЙ," "АМИН" БИЕТ~ЖИНХЭНЭ МЭДЛЭГ~ТАНИЛТ~ СУРГАЛТ ТЭР ЧИГЭЭРЭЭ "ЧИ~ӨӨРӨӨ" таваргаж явнадаа гэж.
П.Сүхбатын аав Пунцаг гэдэг хүн Ховдын Дарвийн хүн шүү дээ. Юун Баянхонгор вэ..Сосрбурам гэж нэг шүлс нь үсэрсэн хэрүүлч хог суурь хониор Налайхын Сүхбатыг Бхянхонгорынх болгочихсон гэх юм билээ..
Баяр хүргээд, амжилт хүсье.
Бидний хайртай бөхийн зээ хүү болохоор юу ч гэхэв дээ. Харин энгийн нэгэн иргэний хүү байсан бол ээж нь энд та нарын шүлсэн булуулж байгаа даа.
Сэтгүүлчээ зөв бичих хэрэгтэй шүү. Гарьд гэж бичнэ дээ. Гарди ч гэх шиг хаанахаар бичээд байгаа юм бээ.
Сэтгүүлчээ зөв бичээчээ, нүүр улаймаар юм дөө, Гарьд гэдгийг Гарди ч гэх шиг юу бичээд байна?????
Amjilt
Өвөө, эмээгийн хүмүүжилтэй ухаалаг хүүд амжилт хүсьe.Алдартай сагсчин болоорой.
Хужаа
Хөдөлмөрч сайн хүү байна. Харин үсээ аятайхан засуулж янзалвал бага үеийн төрхтэйгөө адил хөөрхөн бор хүү баймаар байна!!
Хар гень хусавч арлихгүй
Харын хүүхэд юм бхдаа
chamaig bofvol amerikiin irge, chi bol korea ch orj chadhgui shde lalraa
Хэн нэг хар хар тамхины удам биш байна гэдэг хувь заяа
Чамд ямар хамаа байна, гоочлох уу
Тэнэг гичий мнь чам шиг хужаагийн хүүхэд л биш бол болоошт
Гачин гадны нэр өөртөө өгчихсөн эргүү юм