ЭДИЙН ЗАСАГ

Interfax: ЕАЭЗХ-ны 2 тэрбум ам.долларын экспортын 90 гаруй хувь нь Монголын гаалийн татвараас хөнгөлөгдөнө

Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той байгуулсан худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтоор дамжин өнгөрөх чиглэлийг экспорт, импортын үндсэн гарц болгохоор зорьж байна.

Тэрбээр уг хэлэлцээрийн хэрэгжилт нь Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаанд шууд нөлөөлнө гэв. Алтанбулаг суманд 500 га талбайг хамарсан тус чөлөөт бүсэд ачаа тээврийн терминал, гаалийн лаборатори, дотоод авто зам, холбоо мэдээллийн дэд бүтэц байгуулах шаардлага бийг мөн дурдсан юм.

Алтанбулаг сум болон ойр орчмын бүс нутгийн эдийн засаг нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод чиглэсэн байдаг. ЕАЭЗХ-тай хийх худалдааны хэлэлцээр хэрэгжсэнээр малчдын орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, улмаар хөдөө аж ахуйн салбарын орлогын бүтцийг бүхэлд нь төрөлжүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа.

Монгол дахь Алтанбулагийн хилийн боомт нь ОХУ-ын Кяхта хотын ойролцоо, Улаан-Үд–Улаанбаатар чиглэлийн авто зам дагуу, Буриадын нийслэлээс 233 км зайд байрладаг. Боомтын бүс нутагт чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус бүсэд ОХУ-ын янз бүрийн бүс нутгийн компаниуд оршин суугчаар бүртгэлтэй байдаг.

Эх сурвалжийн мэдээлснээр Монгол, ОХУ-ын хил дээр Алтайн Бүгд Найрамдах Улс, Тува, Буриад, Өвөр Байгалийн хязгаартай залгаа нийт 10 авто замын болон 2 төмөр замын боомт үйл ажиллагаа явуулж байна. ОХУ нь Монгол Улстай хиллэдэг ЕАЭЗХ-ны цорын ганц гишүүн орон юм.

Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол Улс 2025 оны зургаадугаар сард Минск хотноо чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Уг баримт бичиг хэрэгжиж эхэлснээр Монгол Улс Евроазийн Эдийн Засгийн Холбоотой түр хэлэлцээ хийж 367 нэр төрлийн барааг гаалийн татвараас чөлөөлөх буюу бууруулах боломж нээгдэх юм.

Тарифын хөнгөлөлт нь ЕАЭЗХ-ноос Монгол руу гаргах экспортын 2 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий нийт экспортын 90 гаруй хувийг хамарч, ЕАЭЗХ-ны компаниуд жил бүр 100 сая ам.доллар хүртэл хэмнэх боломж бүрдэнэ. Харин Монгол Улсын хувьд Евразийн зах зээл рүү чиглэсэн экспорт нь дөрөв дахин өсөх боломжтой гэж үзэж буй.

Хэлэлцээр нь эхний ээлжинд гурван жилийн хугацаатай бөгөөд цаашид сунгах боломжтой.

Одоогоор Монгол, ОХУ, Казахстан улс хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд ЕАЭЗХ-ны бусад гишүүн орнуудын батламж үлдээд байгаа билээ. ОХУ энэ үйл явцыг 2026 оны дунд үе гэхэд бүрэн дуусгана гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Interfax

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Shaana biz...

Холбоотой мэдээ

Back to top button