Индонез 16-гаас доош насны хүүхдүүд сошиал медиа хэрэглэхийг хориглоно
Индонез улс 16-гаас доош насны хүүхдүүдийг Youtube, TikTok, Instagram зэрэг сошиал медиа хэрэглэхийг хориглоно гэж мэдэгдлээ. Тус улсын Харилцаа холбооны сайд Мэутяа Хафид мэдэгдэл хийхдээ, Youtube, TikTok, Facebook, Instagram, Threads, X, Roblox, Bigo Live зэрэг цахим платформуудыг 16-гаас доош насны хүүхдүүд хэрэглэхийг хориглосон засгийн газрын журамд гарын үсэг зурсан гэжээ.
Дэлхийн дөрөв дэх хамгийн их хүнтэй тус улсын хүүхдүүд сошиал платформ хэрэглэгчдийн томоохон зах зээлтэй. Мэутяа “Ийм шийдвэр гаргасан үндэслэл тодорхой. Бидний хүүхдүүдэд тулгарч буй бодит аюул заналхийлэл нэмэгдсээр байна. Порнограф, цахим дээрэлхэлт, цахим луйвар мөн хамгийн ноцтой нь донтолт. Эцэг эхчүүд сошиал платформуудын алгоритмтэй тэмцэхгүй шаардлагагүй. Учир нь засгийн газар арга хэмжээ авч байна” хэмээсэн юм.
Индонезийн нийслэл Жакартагийн зарим оршин суугчид болон эцэг эх нар тус шийдвэрийг сайшааж байна. Бусад хүн засгийн газрыг порнограф, цахим мөрийтэй тоглоомын сайтуудыг хориглох хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: The Guardian








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.