Монголоор дайрах "Сибирийн хүч-2" төслийг урагшлуулахаар Хятад улс төлөвлөгөөндөө багтаав

Хятад улс пүрэв гарагт танилцуулсан дараагийн таван жилийн төлөвлөгөөндөө жилд 200 сая тонн буюу өдөрт ойролцоогоор 4 сая баррель нефть олборлох зорилт дэвшүүлэв.
Энэ нь тус улсын 2025 оны үзүүлэлтийг аль хэдийн давсан үзүүлэлт юм. Мөн Хятад улс нийтэд зарладаггүй нефтийн стратегийн нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхээ амласан байна.
Энэхүү зорилт нь Хятадын Үндэсний Эрчим Хүчний Захиргаанаас 2022 онд дэвшүүлсэн 2025 он гэхэд олборлолтыг 200 сая тоннд хүргэх зорилтыг үргэлжлүүлж буй хэрэг юм. Гэсэн хэдий ч энэ нь өнгөрсөн онд тогтоосон 216 сая тоннын дээд амжилтаас доогуур үзүүлэлт. Тус дээд амжилтад хүрэхийн тулд Хятад улс нефтийн олборлолт буурч байгааг зогсоох зорилгоор долоон жилийн турш идэвхтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна.
Олборлолтын өсөлтөөс илүү тогтвортой байдлыг чухалчилсан зорилт тавьсан нь тус улсад нефтийн олборлолтыг нэмэгдүүлэхэд улам хүндрэлтэй болж буйг харуулж буй. Учир нь хуучин ордуудын нөөц шавхагдаж, шинэ ордууд илүү гүнд байрлах тул олборлолтын зардал өсөж байгаа. Мөн занарын нефтийн салбар дөнгөж хөгжиж байгаа бөгөөд геологийн хувьд хүндрэлтэй хэвээр байна.
Нефтийн олборлолт оргил үедээ хүрч байгаа бол хэрэглээ ч мөн адил оргил үедээ хүрэх төлөвтэй байна. Хятад улс дотоодын нефтийн хэрэглээгээ 2030 он гэхэд оргилд хүргэнэ гэж төлөвлөгөөндөө тусгасан бөгөөд автомашин, ачааны автомашинуудын цахилгаанжуулалт эрчимтэй явагдаж байгаа нь үүнд нөлөөлж буй.
Харин хийн үйлдвэрлэлийн хувьд Хятад улс өсөлтийн бодлогоо үргэлжлүүлэхээр байна. 2026–2030 оны төлөвлөгөөнд өсөлтийг тогтвортой түвшинд хадгална гэж тусгасан ч тодорхой тоон үзүүлэлт дурдаагүй. Мөн төлөвлөгөөнд Оросын хийн ордуудыг Монголын нутгаар дамжуулан Хятадын хойд бүсүүдтэй холбох "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн бэлтгэл ажлыг нэн даруй эрчимжүүлэхээр тусгасан байна.
Мөн Хятад улс 2026–2030 онд нүүрснээс хий, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх хүчин чадал болон технологийн нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Өмнөх таван жилийн төлөвлөгөө нь энэ салбарыг төлөвлөх, зохицуулахад түлхүү анхаарч байсан билээ.
Хятад улс стратегийн нефтийн нөөцөө нэмэгдүүлэх бодлогыг олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн бөгөөд ирэх таван жилд ч үргэлжлүүлэн өсгөнө гэдгээ ийн мэдэгдлээ. Төлөвлөгөөнд улсын нефтийн нөөцийг нэмэгдүүлж, томоохон хэмжээний нефтийн нөөцийн төслүүдийг хэрэгжүүлнэ гэж дурдсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Бээжин стратегийн нөөцийнхөө хэмжээг нууцалдаг боловч шинжээчдийн тооцоолсноор ойролцоогоор 900 сая баррель буюу гурван сар хүрэхгүй хугацааны импортын хэрэгцээг хангах хэмжээтэй гэж үздэг.
Шинэ төслүүд нь 2025–2026 онд дор хаяж 11 байршилд нөөцийн хүчин чадлыг өргөтгөх болон шинээр байгуулах ажлууд дээр нэмэгдэх юм.
Эх сурвалж: Ройтерс
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын нутгаар дамжих “Сибирийн хүч-2” хоолойн талаар дахин дурдсан байна энэ төсөл хэрэгжвэл Монголд эдийн засгийн хувьд ашигтай байх болов уу
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Хятад улс ийм их нефть олборлох зорилт тавьж байгаа нь сонирхолтой санагдлаа дэлхий нийт цахилгаан машин руу шилжиж байгаа ч нефтийн хэрэглээ ойрын жилүүдэд буурахгүй гэдгийг харуулж байх шиг
Hyatad jild 200 say tonn neft olborlono gej baina ene bol mash ih hemjee shuu delhiin erchim huchnii zah zeeld ih nuluu uzuuleh baih
Хуучин ордуудын нөөц шавхагдаж байгаа гэж бичсэн байна энэ нь дэлхий даяар нефтийн олборлолт улам хэцүү болж байгааг харуулж байх
Hyatad mash ih hemjeenii strategiin neftiin nuuts hadgaldag gej yaridag gehdee yag heden barrell baidgiig ni hezee ch todorhoi heldeggui ni sonin
Delhiin tom ulsuud bugd erchim huchnii ayulgui baidald mash ih anhaarch baina Hyatad neft hiin nuutsee nemj baigaa ni ene bodlogotoi holbootoi baih
Хятад улс нүүрснээс хий, шингэн түлш гаргах технологид мөн анхаарч байгаа нь сонирхолтой энэ нь эрчим хүчний өөр эх үүсвэр хайж байгааг харуулж байна
Иран дайнд нэрвэгдэж, АНУ-ын нөлөөнд орох нь ойлгомжтой болсон тулд Хятад эрчим хүч, нефть, хийн найдвартай эх үүсвэр хайж байгаа хэрэг. Өмнө нь Монголоор дайрсан хийн хоолойг авахгүй гээд томроод байсан. Одоо буулт хийж гуйж байна. АНУ-ын Иранд хийж буй дайн бидэнд ашигтай тусч байна
Монголын нутгаар тавигдах хийн хоолойн тухай дурдаагүй шүү,харин хийн хоолойн ажлыг эрчимжүүлнэ гэсэн юм байх. Алс дорнодоор тавигдсан хийн хоолой ашиглаж байгаа , энэний тухай л болов уу?