Нийгмийн

“Нийтлэлч Отгонбаяр” сангийн нэрэмжит сэтгүүл зүйн шилдэг бүтээл өнөөдөр тодорно

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон ‘iToim’ агентлагаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарласан. Тус уралдаанд энэ оны нэгдүгээр сарын 19-нөөс энэ сарын 1-ний өдөр хүртэл оролцогчдоос бүтээлийг нь хүлээн авсан байна.

Энэ жилийн сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд улс төр, эдийн засгийн нийт 44 нийтлэл иржээ. Тэгвэл өнөөдөр 11.00 цагт шүүгчдийн ирүүлсэн дүнг зарлаж, шилдэг бүтээлийн эзнийг тодруулах юм. Шагнал гардуулах тус арга хэмжээ "Галлериа Улаанбаатар" төвийн гурван давхарт Өргөө танхимд болох аж.

Өнгөрсөн жил эл уралдаанд Time.mn сайтын Ерөнхий редактор, сэтгүүлч Хэнзээгийн Болормаагийн бичсэн “Чоныг цагаатга” нийтлэл тэргүүн байр эзэлж ₮10 саяын шагнал гардаж байсан юм. Нийтлэлч Отгонбаяр сангаас зарласан энэхүү сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан нь мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн аналитик сэтгүүл зүйн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулахад оршдог байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button