Хэргийн оролцогчид бусдыг зодож, бичлэгээр нь сүрдүүлж, мөнгө нэхдэг байжээ
Цахим орчинд насанд хүрээгүй буюу өсвөр насны хүүхдүүд эмэгтэй сурагчийг зодож, тохуурхаж байгаа видео бичлэг цацагдсан. Тус асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгахад Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын ....-р сургуулийн 11-р ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед нь халдаж, зодож улмаар бичлэг хийсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тухайн үйл явдал энэ сарын 6-ны өдөр болсон бөгөөд хэрэгт холбогдуулан хувийн болон улсын сургуулийн найман сурагчийг шалгаж байгаа аж.
Тухайн хэрэгт холбогдсон сурагчид нь урд өмнө нь дээрхлэлтийн хэрэгт холбогдож байсан бөгөөд гол зохион байгуулсан гэх хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй сурагч байгаа нь илэрчээ. Тэдгээр сурагчид өмнө нь энэ төрлийн буюу бусдыг зодож буй бичлэгийг нь хийж түүгээрээ сүрдүүлж, мөнгө болон бусад төрлийн эд зүйлсийг нэхэн сүрдүүлдэг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Харин тухайн хэргийн видео бичлэг өчигдөр буюу энэ сарын 9-ны шөнө цахим сүлжээнд тарснаар олон нийтийн анхаарлын төвд орсон юм. Түүнчлэн цахим орчинд тухайн зодуулсан эмэгтэй сурагчийг өсвөр насны хөвгүүдээр хүчирхийлүүлсэн гэх мэдээлэл яваад буй. Тэгвэл "уг мэдээлэл нь худал бөгөөд шалгалтын явцад хүчирхийлсэн болох нь тогтоогдоогүй" гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө.
Өсвөр насны эрэгтэй сурагчийг бахиар хавчиж буй бичлэг нь өөр цаг хугацаанд, өөр газар үйлдэгдсэн бөгөөд нэг бүлэг хүүхдүүд үйлдсэн болох нь тогтоогджээ. Дээрх бүлэг сурагчдын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн зөрчлийн хуулиар 30 хүртэлх хоног баривчлах шийтгэл оногдуулна. Хэрэв бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан бол гурав хүртэлх жилээр хорих ялтай юм. Харин амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан бол 5-12 жилийн хорих ялаар шийтгэх хуультай.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гэмт хэрэг үйлдээд байхад гэмт хэргийн шинжгүй гээд байгаа юм уу. өөгшүүлчих юм байна.
gehdee end bol surduuleh, mongo avah, olon udaa uildeh geed olon yum orson uchraas shuuheer shiitguulj magadgui.
Harin tiim, end bol heden suragch n davtan buyu olon udaa uildsen baihad zorchliin huulitai salahgui baih. Tomchuuliin hogshin huuhduud hongon ongorson tul bas hongon ongorno. Huuliin zaaltiig tegsh heregleh zarchmaar.
Айлган сүрдүүлэх, дээрэмдэх, бусдын биед халдах зза рецедивүүд юм байна
Даварсан хар зулбасагнууд вэ? Зулбасагнуудаа хүмүүжүүлж чадаагүй арчаагүй лаларын аав ээжид нь өндөр шийтгэл ногдуул лаларын пизданууд
Гол зохион байгуулсан тэр эрэгтэй, эмэгтэй сурагч гэх хулгайчдын нэр, зураг, бүх мэдээллийг гаргах хэрэгтэй. Цаашид иймэрхүү өт хорхой нарыг нийгэмд юу ч тарьж болох учраас сэрэмжлүүлэх хэрэгтэй. 16, 32 настай эмэгтэйчүүдийг юу ч бодохгүйгээр амь насыг нь хохироосон новш өмнө нь иймэрхүү хүчирхийлэгч гаж новш л байсан байж таарна.
Гол зохион байгуулсан тэр эрэгтэй, эмэгтэй сурагч гэх хулгайчдын нэр, зураг, бүх мэдээллийг гаргах хэрэгтэй. Цаашид иймэрхүү өт хорхой нарыг нийгэмд юу ч тарьж болох учраас сэрэмжлүүлэх хэрэгтэй. 16, 32 настай эмэгтэйчүүдийг юу ч бодохгүйгээр амь насыг нь хохироосон новш өмнө нь иймэрхүү хүчирхийлэгч гаж новш л байсан байж таарна.
Хатуу шийтгэ. Ийм үйлдлийн сэдлийг замбараагүй, хяналтгүй цахим орчин өгч байгааг ҮАБЗ, ЦХХХЯ, БШУЯ. ЦЕГ анхааралдаа авч, төрийн бодлогоор зохицуулах цаг хь ирсэн
хууль нь ийм арчаагүй юм чинь шууд алхаас өөр яахав гөлөгнүүдийг