НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Монголд элэг шилжүүлэн суулгах 79 дэх хагалгаанд эхнэр нь нөхрийнхөө донор болжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэгийнхэн элэг шилжүүлэн суулгах 79 дэх хагалгаагаа амжилттай хийлээ. Эхнэр нь нөхрийнхөө донор болсон талаар тус эмнэлэгийнхэн хэлсэн. Монголд энэ төрлийн нарийн төвөгтэй мэс заслыг хийж эхэлснээс хойш 2018 оны байдлаар 50 хүнд амьдрал бэлэглээд байгаа аж.

Энэ жилээс донорын олдоц сайжирсан, цусны бүлэг тохироогүй хүнээс элэг шилжүүлэн суулгах боломжтой болсноор үр дагавар сайжирсаар байгаа гэнэ.

Элэг шилжүүлэн суулгуулж буй хүмүүсийн 80 хувь нь B,C,D вирусийн шалтгаантай. Үлдсэн нь тодорхойгүй шалтгаанаар, эсвэл дархлааны тогтолцооны гажгаас үүссэн өвчний улмаас ийм мэс засал хийлгэдэг байна. Тус эмчилгээний нийт өртөг нь 100 сая төгрөг бөгөөд 85 хувийг улсаас санхүүжүүлж байна. 

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button