Г.Дамдинням: Оросын талаас шатахууны нөөцийг хангалттай гаргаж өгөхөө илэрхийлсэн. Нийлүүлтэд асуудал үүсэхгүй

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа хэлэлцсэн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамддиням мэдээлэл өглөө.
Тэрбээр,
"Засгийн газрын хуралдаанаар агаарын хөлгийн түлш нийлүүлэх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцлээ. Манай талаас тодорхой өөрчлөлтүүдийг хийх шаардалагатай гэдэг шүүмжлэлийг авч байсан учраас бидний зүгээс саналуудаа тусгаж, өөрчлөөд харилцан ойлголцолд хүрч чадсан. УИХ-аар хэлэлцүүлээд соёрхон батлуулна. ОХУ-тай хийж буй хоёр том хэлэлцээрийн нэг нь энэ юм. Хэрвээ уг хэлэлцээрийг соёрхон батлавал дараа нь ОХУ-аас Монгол Улсад шатахуун тогтвортой нийлүүлэх гэрээний асуудлыг шийдвэрлэх боломжтой болох юм.
“Рио Тинто”-той хийх хэлэлцээний ажлын хэсэгт миний бие менежментийн зардлыг бууруулахтай холбоотой асуудлыг хариуцаж байгаа. "Рио Тинто" талд ашигтай, Монголын талд өр болж байгаа асуудлыг хөндөж, зээлийн хүүг эрс бууруулах асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан. Зэс алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрч байгаа энэ үед форвард гэрээний шийдлийг хэрэгжүүлэх асуудлыг тавьсан. Монгол Улсын Засгийн газраас тавьж байгаа шаардлагыг хүлээж авч, судална гэдгээ мэдэгдсэн. Ерөнхий сайдын зүгээс Монголын талын хувь эзэмшлийг 60-аас доошгүй хувьд байлгах гэдэг хатуу байр суурь илэрхийлсэн. Зээлийн хүүгийн хэмжээг өмнө нь авч хэлэлцэж байгаагүй. Долоон жил тутам гэдэг асуудлыг хэлэлцээд хугацааны энэ хаалтыг болиулахаар хоёр талаасаа тохиролцсон байгаа. Маргааш ажлын хэсгийн уулзалт болно. Үүнээс үр дүн гаргана. Гаргах ёстой гэдэг дээр ч зогсож байна.
Ойрхи Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас үүдэж шатахууны нөөцийг бүрдүүлэх асуудлыг хөндөхөөс аргагүй. Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулан шатахуун импортлогч ААН-үүдэд шатахууны нөөцийн сав бариулах хүрээнд зээл олгохоор болсон. Ингэхдээ 20 тэрбумын зээлийн хүүгийн татаас олгоно.
Олон нийтийн дунд яваад байгаа ойлголтод хариу өгөхөд Монгол Улс гадаад улс орнуудад шатахууны сав барих тухай асуудал огт байхгүй. Монгол Улсдаа яаралтайгаар шатахууны нөөцийн савыг түрээслэн авч, нөөцийг бүрдүүлэх талаар эхний ээлжид ярьж байна. ОХУ-ын талаас нөөцийг хангалттай гаргаж өгөх тал дээр боломжтой гэдэг хариуг өгсөн. Хангалт, нийлүүлэлтэд ямар нэг асуудал үүсэхгүй. Үнийн саналаа тогтоод гэрээгээ хийчихсэн байгаа. Магадгүй олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаад үнэ өөрчлөгдөх нөхцөл үүсэхийг үгүйсгэх аргагүй. Үнийн зөвлөл маргааш хуралдаж ямархуу нөхцөл байдал үүсэх боломжтой талаар мэдээлэл өгөх байх” гэв.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Өөрсөө бензинээ үйлдвэрлэхгүй юу.
НУТАГТАА улсын нефть бүтээгдэхүүний нөөц савтаа болооч. ЯПОН 254 хоногийн нөөц савтайгаа зарлаж байна. МАН ын гайгаар монголд бүтэж байгаа юм алга.
hurdan neftiin uildveree bariachee