Байгалийн хийн хомсдолын улмаас Энэтхэгийн ресторанууд халуун хоол гаргахаа зогсоожээ
Энэтхэг даяар хоолны газрууд хэрэглээний хийн хомсдолын улмаас халуун хоол, уух зүйлийг хүртэл цэсээсээ хасах болжээ. Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас дэлхий даяар газрын тос болон байгалийн хийн үнэ нэмэгдээд байгаа юм. Ийм учир халуун хоол, цайны оронд түргэн хоол болон нимбэгтэй усаар үйлчлэх болсон байна.
Гал тогоонууд шингэрүүлсэн шатдаг хийн (LPG) нөөцөө удаан ашиглахын тулд түлш бага зарцуулдаг энгийн хоол хийж эхэлжээ. Ираны дайны улмаас Ормузын хоолой болон Персийн булан дахь эрчим хүчний тээврийн хөдөлгөөн зогссон нь ийнхүү LPG-гийн нийлүүлэлтэд нөлөөлсөн байна.
Энэтхэг бол дэлхийн хоёр дахь хамгийн том LPG импортлогч улс. Тус улсын засгийн газар үйлдвэрүүдийн боловсруулалтыг нэмэгдүүлэхийн тулд онцгой арга хэмжээ боловч цайны газар болон дотуур байруудад нийлүүлэлт хангалтгүй хэвээр байгаа аж.
Үйлдвэрүүд ч мөн ажилчдынхаа хоолны цэсийг танаж эхэлжээ. Баруун бүсэд оршдог Гужарат мужийн автомашины сэлбэгийн үйлдвэр шарсан хоолнуудыг өдрийн хоолны цэсүүдээсээ хассан байна. Мөн халуун цайны оронд нимбэгтэй ус өгч эхэлжээ.
Өмнөд бүсэд оршдог Тамил Наду мужид оюутнуудын дотуур байрны холбоо цай, кофе болон талх барихаа түр зогсоохыг гишүүддээ уриалсан байна. Өөр нэг холбоо мэдээлснээр цайны газар нь хий их зарцуулдаг зарим хоолнуудыг түр хугацаанд цэсээсээ хасжээ.
Бангалор хотын дотуур байр өмчлөгчдийн холбооны ерөнхийлөгч Арункумар "Манай дотуур байруудад 4-5 хоногийн хийн нөөц үлдсэн. Хэрэв бага эрчим хүч зарцуулдаг хоол хийвэл баллонтой хийгээ дахиад хоёр хоног сунгаж магадгүй" гэж хэлсэн байна.
“Elara Securities” фирмийн шинжээч Каран Таурани хэлэхдээ хийн түлшний хомсдол нь ресторануудын үйлчилгээ болон хоол хүргэлтийн захиалгад нөлөөлж болзошгүй гэжээ. Үйлчлүүлэгчид цахилгаан зуухтай түргэн хоолны сүлжээ газрууд руу шилжиж магадгүй гэж тэр хэлсэн юм.
Нью Дели хот дахь нэгэн алдартай цайны газарт "Өнөөдөр зөвхөн будаа болон сэвэг замагтай хоол гарна" гэсэн бичиг тавьжээ. Мөн Делигийн Дээд шүүхийн цайны газар халуун хоол өгөхөө зогсоож, зөвхөн хачиртай талхаар үйлчилж эхэлсэн байна.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайн дэлхийн олон оронд ингэж нөлөөлж байна даа
ene bol delhiin erchim huchnii asuudal yaj nuluulj baigaagiin jishee bn
Хийн хомсдол ийм хэмжээнд хүрнэ гэж бодсонгүй
dain ehleheer engiin irged l hamgiin ih hohirдог
Энэтхэг шиг том улсад хүртэл нөлөөлж байгаа нь сонин юм
hiin une ushuu ih usuh yum bish biz
Халуун хоолгүй ресторан гэдэг сонин сонсогдож байна
ene bol delhiin zah zeel yaj holbootoi baidgiin jishee
hiin hangamj tasrahaar iim bolдог yum bn
iim ued humuus mash ih hundreltei tulgardag
delhiin zah zeel neg yum uurchlugduhuur bugd nuluuldeg
ene bol erchim huchnii hamaaral yamar ih baidgiin jishee