Эдийн засгийн Бизнес мэдээ

Юань болон ам.доллар төгрөгийн эсрэг чангарч байна

Он гарснаас хойш ам.долларын ханш эрчимтэй өсөж байна. 2025 оны 11-р сард ам.долларын ханш 3570 төгрөг байсан бол 12-р сард 3549 төгрөг болж суларсан. Гэтэл оны эхэнд 3560 төгрөг болж бага зэрэг өсөж эхэлсэн бөгөөд 3-р сарын хагас гэхэд 3587 төгрөгийн ханштай буюу ойролцоогоор 25-27 төгрөгөөр өссөн байна.

Харин юанийн ханш 2025 оны 11-р сард 502 төгрөг байсан бол 12-р сард 503 төгрөг, 2026 оны эхний сард 510 төгрөгт хүрч, өнөөдрийн байдлаар 526 төгрөгөөр арилжааны банкуудад арилжаалагдаж байна.

Ойрх Дорнодод үүссэн дайны нөхцөл байдлаас үүдэж олон улсын зах зээлд тодорхойгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор улс орнуудын төв банкуудын авч буй арга хэмжээ, зах зээл, дотоодын эдийн засгаас хамааран валютын ханш хөдөлгөөнтэй байх төлөвтэй байна. Харин манай улсын хувьд төгрөгийн ханш оны эхний улиралд ийн ам.доллар, юанийн эсрэг суларчээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Жамбал
Жамбал

Өө өшөө өснө

Зочин
Зочин

Ам.долларын ханш хэлбэлзээд байгаа юм бишээ, манай төгрөгийн чалх сулраад байгаа юм!!! Хоёр өөр ойлголтыг дандаа хольж хутгаад байдаг ямар учиртай хүмүүс вэ??? Монгол төгрөг хөдлөхгүй "томоотой" байгаад байхад ам.доллар гэгч дээрэлхүү юм л байнга савлаад биднийг зовоогоод байна гэсэн ойлголтыг нийтэд өгөөд байна шүү!!!

Zochin
Zochin

Монгол банк ажлаа хийж төгрөгийн ханшаа чангалах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button