Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн далайн тээвэрлэлтийн чухал цэг болох Улаан тэнгисийг Иран онилох уу

АНУ болон Израил Иранд цохилт өгч дайн эхлүүлсний дараа Ормузын хоолой хаагдсан. Одоо Иран далайн худалдаа, тээвэрлэлтийн өөр нэг чухал цэг болох Улаан тэнгист аюул заналхийлж байна.

Иран энэ долоо хоногийн эхээр мэдэгдэл хийхдээ Африк хоёрыг заагладаг Ази заагладаг 2250 км урт энэ тэнгист цохилт өгөхөд бэлэн гэжээ. Тэнд АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч "USS Gerald R Ford" хөлөг байгаа учир цохилт өгөх эрхтэй гэж Ираны эрх баригчид мэдэгдсэн байна. Тус хөлөг дээр өнгөрсөн долоо хоногт гал гарсан тул Грекийн Крет арал дээр очиж засвар үйлчилгээ авах шаардлагатай болсон юм. Гэхдээ “USS Gerald R Ford” онгоц тээвэрлэгч хөлгийг дагалдан явдаг байлдааны онгоцнууд Улаан тэнгист үлджээ. Ираны мэдэгдсэнээр тэд ч мөн хууль ёсны бай болох аж.

Одоогийн байдлаар Ираны цэргүүд Улаан тэнгисийн тээвэрт шууд халдах эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд Йемен дэх Хусит бүлэг Улаан тэнгис дэх хөлөг онгоцнууд руу дайрсан тохиолдлууд гарсан билээ. Хуситууд Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг, тэд Газын зурвасын дайны үеэр Улаан тэнгисээр орчих хөдөлгөөнийг ихээхэн саатуулж чадсан.

Хуситуудын удирагч Абдул Малик аль-Хусит гуравдугаар сарын 5-нд мэдэгдэл хийхдээ “Бууныхаа гохон дээр хуруугаа байршуулж, хэзээ ч хариу өгөхөд бэлэн байгаа" гэсэн юм.

АНУ болон Израил Иранд цохилт өгч дайн эхэлснээс хойш гурван долоо хоног өнгөрөөд байна. Энэ хугацаанд Ираны холбоотнууд болох Ливан дахь Хезболла болон Иракийн шийт зэвсэгт бүлэглэлүүд тулаанд орсон. Гэвч Хусит бүлэг одоогоор дайнд оролцоогүй байна.

Лондоны судалгааны хүрээлэнгийн шинжээч Буржу Озчелик нэгэн зүйлийг хэлэхдээ, Хусит бүлэг Ираны хариу цохилтод нэгдэх эсэхийг хэлэхэд эрт байна гэжээ. Иран улс хуситуудад шууд тушаал өгөөд дайнд оруулах нь тийм ч амар биш гэдгийг тэр онцолжээ. Буржу “Хуситууд одоогоор өөрсдийн боломж бололцоогоо тооцоолж, хүлээцтэй хандаж байна” гэсэн юм.

Зургийн эх сурвалж: WikiMedia

Ираны дайны улмаас дэлхийн тээвэр, газрын тос, байгалийн хий, бордооны зах зээл эмх замбараагүй байдалд орсон. Одоо үүсээд буй нөхцөл байдал нь газрын тосны зах зээлийн түүхэн дэх хамгийн том саатал болсныг Олон улсын эрчим хүчний агентлаг онцолж буй.

Эрчим хүчний салбарт үүсэх хохирлыг багасгахыг тулд Саудын Араб Зүүн-Баруун чиглэлийн хоолойгоороо илүү их тос дамжуулж эхэлсэн. Тэрхүү хоолой нь Улаан тэнгисийг Арабын хойгтой холбодог юм. Мөн АНЭУ Хабшан-Фужайра хоолойнхоо хүчин чадлыг нэмэгдүүлжээ.

Лондоны “Chatham House” хүрээлэнгийн шинжээч Дэвид Баттер хэлэхдээ энэ хоёр хоолой нь Ормузын хоолойгоор дамждаг тосны дөрөвний нэгийг л нөхөж чадна гэжээ. Мөн эдгээр хоолойнууд нь Иран болон Хусит бүлгийн халдлагад өртөх аюултай. Хэрвээ хуситууд дайнд оролцохоор шийдвэл Саудын Арабын экспортод саад учруулж чадна гэдгийг тэр онцолсон байна.

Улаан тэнгисийн усан зам олон улсын худалдааны түүхэнд маш чухал ач холбогдолтой байсаар ирсэн. Дэлхийн далайгаар тээвэрлэдэг газрын тосны аравны нэг нь Улаан тэнгисийн Баб-эль-Мандебын хоолойгоор дамждаг. Энэ нь Арабын хойг болон Африкийг заагладаг 25 км өргөн усан зам юм.

2023 оны сүүл хүртэл Улаан тэнгисээр дамжин өнгөрөх тээвэрлэлт харьцангуй асуудал багатай явагдаж байсан билээ. Гэвч Газын зурвасын дайн эхэлсний улмаас хуситууд Улаан тэнгисээр дамжин өнгөрч буй хөлөг онгоцнууд руу дайрч эхэлсэн.

Үүний улмаас Улаан тэнгисээр зорчих хөлөг онгоцны тоо эрс цөөрсөн. Суэцийн сувгаар дамжин өнгөрөх хөдөлгөөн 2024 оны дунд үе гэхэд 70 хувиар буурсан юм. Мөн Баб-эль-Мандебын хоолойгоор дамжих газрын тосны урсгал хоёр дахин багассан байдаг.

Хуситуудын улмаас хөлөг онгоцнууд Африкийн өмнөд үзүүрийг тойрч явахаас өөр аргагүй болсон. Энэ нь маш уртаас гадна аюултай зам юм. Хуситуудын улмаас Африкийн өмнөд үзүүрийн боомтоор орох хөдөлгөөн 2024 онд 89 хувиар нэмэгдсэн. Хөлгүүд илүү урт зам туулж явах болсны улмаас дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн.

Хуситуудын живүүлсэн онгоц. Зургийн эх сурвалж: Al Jazeera

Өнгөрсөн жил АНУ барууны холбоотнуудтайгаа хамтран хуситуудын эсрэг олон  долоо хоногийн турш цэргийн ажиллагаа явуулж бөмбөгдсөн. АНУ уг ажиллагаандаа 1 тэрбум ам.доллар зарцуулсны дараа нь гал зогсоох шийдвэр гаргасан. Гэсэн ч хуситууд Улаан тэнгист нэмж хоёр хөлөг живүүлсэн юм.

Далайн тээврийн судалгаа явуулдаг “Lloyd’s List” компани мэдээлснээр 2025 оны арванхоёрдугаар сараас л Улаан тэнгисийн тээвэрлэлт сэргэж эхэлж байжээ. Тээвэрлэлт дөнгөж сэргэж эхлээд хэдхэн сар өнгөрөхөд Ираны дайн дэгдсэн байна.

Хуситууд Улаан тэнгисээр дамжин өнгөрч буй онгоцнууд руу халдаж эхлээгүй байгаа. Гэхдээ халдаж магадгүй гэх айдас компаниудад байгаа учир Баб-эль-Мандебын хоолойн хөдөлгөөн эрс багасжээ.

Лондоны судалгааны хүрээлэнгийн шинжээч Озчелик үзэж буйгаар Иран  хуситуудыг дараа нь ашиглахаар нөөцөлж байж магадгүй аж.  

Улаан тэнгис бол Африк, Ойрх Дорнод, Ази тив болон дэлхийн томоохон гүрнүүдийн ашиг сонирхол огтлолцдог газар. Хэрэв Ираны дайн хурцдаж, Улаан тэнгис рүү нэвчвэл дэлхийн тээврийн салбарт маш их хохирол учирна гэж шинжээч Ахмед Солиман анхааруулсан байна.

Эх сурвалж: NBC News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

шатахууны үнэ дагаад өсөх нь ойлгомжтой болчихлоо

Зочин
Зочин

энэ бүс нутагт байдал улам хурцдаж байх шиг байна

Зочин
Зочин

улаан тэнгис хаагдвал дэлхийн худалдаанд том цохилт болно доо

Зочин
Зочин

дайн эдийн засагт хамгийн их нөлөөлдөг нь үнэн шүү

Зочин
Зочин

дэлхийн тээвэр ийм эмзэг байдалтай байдаг гэж бодсонгүй

Зочин
Зочин

энэ бүхэн энгийн иргэдэд л хүнд тусна

Зочин
Зочин

суэцийн суваг саатвал маш том асуудал болно

Зочин
Зочин

байдал хурцдахгүй байгаасай гэж л найдаж байна

Зочин
Зочин

delhiin hudaldaa neg gazraas ih hamaardag yum bn

Зочин
Зочин

delhiin hudaldaa neg gazraas ih hamaardag yum bn

Зочин
Зочин

tus buree l ashig sonirholoo bodoj bn daa

Бодит байдал
Бодит байдал

Тэгж тасалдуулаад л байгаа бол нийтийн эрх ашгийн төлөө саадаа байхгүй болгомоор?

Холбоотой мэдээ

Back to top button