Нийгмийн

Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв

Дэлхийн олон улс дэд бүтцээ (зам, гүүр, төмөр зам гэх мэт) хөгжүүлэх явцад байгаль орчинд нөлөөлөх, тэр дундаа мод, бут, бургас тайрах асуудалтай тулгарсаар ирсэн билээ. Тухайлбал, баасан гарагт Дээд шүүх Бомбейн дээд шүүхийн Версова-Бхаяндар эрэг дагуух замын төсөлд зориулж 45,000 гаруй мангро модыг тайрах зөвшөөрөл олгосон төрийн байгууллагын шийдвэрийг зөв гэж үзсэн талаар “Free Press Journal” мэдээлжээ. Ерөнхий шүүгч Сурья Кант, шүүгч Жоймаля Багчи, шүүгч Випул Панчоли нараас бүрдсэн шүүх хуралдаанаар баруун бүсийг чиглэсэн замын түгжрэлийг бууруулахын тулд замыг өргөсгөх нь олон нийтэд чухал ач холбогдолтой бөгөөд эдийн засагт ашигтай нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Гэхдээ Дээд шүүхээс мангро модыг нөхөн сэргээсэн тайланг арван жилийн турш гаргаж өгөхийг үүрэг болгожээ.


Эх сурвалж: https://swarajyamag.com/news-brief/supreme-court-clears-way-for-mangrove-felling-along-mumbais-versova-bhayandar-coastal-road

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За энэтхэгийг дуурайгаад яахав дээ дуурайх юмаа олов оо Өндөр хөгжилтэй ороноос суралцаа

Холбоотой мэдээ

Back to top button