Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

1970-аад оны газрын тосны хоёр ч том хямралыг нийлүүлснээс дор нөхцөл үүслээ

Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямрал хэр зэрэг ноцтой вэ гэдгийг дэлхийн удирдагчид бүрэн ойлгохгүй байна гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) тэргүүн Фатих Бирол даваа гарагт /2026.03.23/ анхааруулав. Одоогийн байдлаар Ойрх Дорнодод үргэлжилж өрнөж буй дайны улмаас эрчим хүчний 40 байгууламж эвдэрч, сүйджээ.

Бирол нэгэн зүйл хэлэхдээ Ираны дайны улмаас үүдэлтэй түлшний хомсдол нь  өмнөх хямралуудаас хол давсан гэдгийг тэр онцолсон байна. Тэрбээр даваа гарагт Австралийн Үндэсний хэвлэлийн клубийн өмнө үг хэлэхдээ “Хоёр газрын тосны хямрал, байгалийн хийн өөр нэг хямралыг нийлүүлснээр дор нөхцөл байдал үүсээд байна. Дэлхийн эдийн засаг томоохон аюул заналхийлэлтэй нүүр тулсан тул энэ асуудал хурдан шийдвэрлэгдэнэ гэж найдаж байна” гэсэн юм.

Уг хямрал энэ хэвээрээ үргэлжилсээр байвал ямар ч улс орон нөлөөнөөс нь ангид үлдэж чадахгүй гэдгийг тэр анхааруулжээ. Мөн яг одоо энх тайван тогтсон ч хохирол их байгаа тул эрчим хүчний салбарт үүсээд буй хүндрэл үргэлжилнэ гэж Бирол хэлсэн байна. Тэр "Дайн эхлэхээс өмнөх хэвийн өдрүүддээ эргэж ороход нэлээд хугацаа шаардагдана" хэмээжээ.

Газрын тосны хоёр том хямралыг нийлүүлснээс ч дор нөхцөл байдал

Бирол "1973 оны газрын тосны хямралын үед дэлхий нийт өдөрт ойролцоогоор 5 сая баррель газрын тос алдаж байсан. 1979 оны газрын тосны хямралаар ч мөн адил хэмжээтэй алдсан. Харин өнөөдрийн байдлаар бид өдөрт 11 сая баррелийг алдаж байна. Энэ нь өмнөх хоёр том хямралыг нийлүүлснээс ч өндөр үзүүлэлт юм" гэсэн байна.

“Al Jazeera” агентлаг дэлхийн 150 орны түлшний үнийг бүртгэдэг “Global Petrol Prices” сайтын тоо баримтад дүн шинжилгээ хийсэн юм. Дүн шинжилгээний үр дүнд 85 улсад шатахууны үнэ нэмэгдсэн гэдгийг тус агентлаг илрүүлсэн.    

Ойрх Дорнодын асуудал мөн байгалийн хий, бордоо, химийн бүтээгдэхүүн, гели зэрэг бусад чухал түүхий эдийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Бирол "ОХУ Украинд халдсаны дараа байгалийн хийн зах зээл 75 тэрбум шоо метр хийн нийлүүлэлт алдагдсан. Үүний ихэнхийг Европ худалдан авдаг байсан. Харин одоогийн хямралын улмаас бид 140 орчим тэрбум шоо метр хий алдаад байна" гэжээ.

Фатих Бирол, зургийн эх сурвалж: Reuters

АНУ, Израил хоёр дайн эхлүүлсний улмаас Ормузын хоолойг Иран хаасан. Ормузын хоолойгоор дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн тавны нэг нь дамжин өнгөрдөг. Ийм учир Ормузын хоолой бол дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын хамгийн чухал цэгүүдийн нэг юм. Даваа гарагт /2026.03.23/ Брент маркийн газрын тос 113 ам.доллар орчим арилжиж байсан нь 1.4 хувиар өссөн дүн байв. Харин АНУ-ын WTI маркийн газрын тос даваа гарагт 100 ам.долларын босгыг давсан юм.

Энэ сарын эхээр Дэлхийн эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд 400 сая баррель газрын тосыг улсын нөөцөөсөө гаргах шийдвэрт хүрсэн. Тус агентлагийн түүхэнд дэлхийн улс орнууд ийм их хэмжээний газрын тосыг нөөцөөсөө гарган хэрэглэсэн тохиолдол байхгүй.

Энэхүү мэдээний дараа дэлхий даяар газрын тос, түлшний үнэ бага зэрэг буурсан ч удалгүй буцаад өссөн юм. Одоо “IEA” нөөцөөс нэмж газрын тос гаргах талаар хэлэлцэж байна. Гэхдээ энэ шийдвэрийг дэлхийн удирдагчидтай зөвшилцөж гаргана гэдгийг Бирол хэлжээ.

Бирол "Хэрэв шаардлагатай бол мэдээж бид нөөцөөс ашиглана. Гэхдээ нөхцөл байдлыг харж, зах зээлд дүн шинжилгээ хийж, гишүүн орнуудтайгаа хэлэлцэх болно" гэсэн байна.

Нөөцөөс нэмж газрын тос гаргах нь хямралыг шийдэх бүрэн гарц биш гэдгийг тэр анхааруулжээ. Гэхдээ энэ нь үнэ болон нийлүүлэлтийн хүндрэлийг тодорхой хэмжээгээр хөнгөлнө гэж тэр хэлсэн байна. Уг хямралыг шийдэх цорын ганц арга нь Ормузын хоолойн тээвэрлэлтийг дахин нээх.

Улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ

Эрчим хүчний хямралын улмаас улс орнууд түлшний хэрэглээг хязгаарлаж, хэмнэх арга хэмжээ авч эхэлсэн. Тодруулбал газрын тосны нөөцгүй Зүүн өмнөд Азийн орнууд түлшний хомсдолын улмаас ажлын дөрвөн өдрийг нэвтрүүлж, иргэдийг гэрээсээ ажиллахыг уриалах болсон байна. Тус бүс нутгийн 700 сая гаруй оршин суугч Ойрх Дорнодын газрын тосноос ихээхэн хамааралтай аж төрдөг.

Филиппинд төрийн алба хаагчдыг зөвхөн шаардлагатай тохиолдолд л гадуур явахыг тушаасан. Мөн тус улсын засгийн газар оффисуудыг ажлын дөрвөн өдөрт шилжүүлсэн юм. Тайландын засгийн газар ихэнх засгийн газрын агентлагуудын ажилтнуудыг гэрээсээ ажиллах чиглэл өгчээ. Харин Вьетнамын эрх баригчид компаниудыг гэрээс ажиллах хэв маягийг нэвтрүүлж, нэг чиглэлийн иргэд машинтайгаа хамт явахыг уриалжээ. Индонез улсын хувьд түлшинд олгодог татаасыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн.

Зургийн эх сурвалж: Live Science

Энэтхэгт байгалийн хийн хомсдолын улмаас хоолны газрууд халуун хоол, цайгаар үйлчлэхээ зогсоосон байна. БНХАУ хоёр долоо хоногийн өмнө түлшний экспортоо зогсоож, газрын тос боловсруулагч компаниудаа өмнө нь хийсэн нийлүүлэлтийн гэрээгээ цуцлахыг уриалсан юм. Харин Словени улс ням гарагаас эхлэн шатахууны борлуулалтад хязгаарлалт тавьж эхэлсэн байна.

Хямрал дэлхийн эдийн засагт 3.5 их наяд ам.долларын хохирол учруулах эрсдэлтэй

ОУВС-гийн тооцооллоор бол газрын тосны үнэ 10 хувиар өсөх тутам дэлхийн ДНБ-ий өсөлт 0.2 хувиар буурдаг. Дайн эхэлснээс хойш Брент маркийн газрын тос 50 орчим хувиар өсөөд байна. Иран газрын тосны үнийг 200 ам.доллар хүргэнэ гэж сүрдүүлсэн. “Goldman Sachs” банкны шинжээчид анхааруулахдаа нийлүүлэлтийн тасалдал үргэлжилсээр байвал Брентийн үнэ 147 ам.долларт ойртон, түүхэн дээд хэмжээнд хүрэх эрсдэлтэй гэжээ. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр Брентийн үнэ 147 ам.долларт ойртож байсан билээ.  

“SolAbility” фирм тооцоолсноор хэрвээ дайн яг одоо дуусвал дэлхийн эдийн засагт учирсан хохирлын хэмжээ 590 тэрбум ам.доллар байх аж. Харин урт хугацаанд буюу зургаан сар хүртэл үргэлжилбэл алдагдал 3.5 их наяд ам.доллар буюу дэлхийн нийт ДНБ-ий 3.15 хувьд хүрэх магадлалтай гэж тус фирм тооцоолжээ.

Эх сурвалж: ABC News, Reuters, SolAbility

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

manai ulsad ch shatahuunii une nemegdeh ni todorhoi bolloo

Зочин
Зочин

ene bol delhiin hemjeenii mash tom hyamral bn

Зочин
Зочин

1970-aad onoos ch dord geheer aimar yumaa

Зочин
Зочин

ene baidlaar yavbal ediin засag hunderne

Зочин
Зочин

orson garaltai baraa buh yum unetei bolno doo

Зочин
Зочин

delhii dayar nuluulj bn gedeg ni l aimshigtai

Зочин
Зочин

ene bol zugeer neg hyamral bish boljee

Зочин
Зочин

humuus heregleegee bagasgahgui bol hetsuu bolno

Зочин
Зочин

hyamral ulam l hundreh shinjtei bn

Зочин
Зочин

delhiin ediin засagt ih tsohilt ogno doo

Зочин
Зочин

ene bugd dainaas bolj bn gej bodhoor харамсалтай

Зочин
Зочин

uneheer hetsuu ued orj bn daa

Зочин
Зочин

hyamraliig davahad hamtдаа l хичээх хэрэгтэй

Зочин
Зочин

Хүмүүсийгг тагнуулч бгоно гэж худлаа хуурч 2000-3000хан төгрөгөөр хуурч бузар зорилгодоо ашиглахах болино уж

Зочин
Зочин

Израйль, АНУ гэж хоёр аймшгийн түрэмгийлэгч улсын гайг дэлхий үүрч байна. Дайнаа зогсоогоод өгөөсэй

Холбоотой мэдээ

Back to top button