Сурвалжилга: Ангийнхнаараа бахархаж буруу харж уйлах нь цөөнгүй, хүүхдүүд минь ч атар талхаар бэлэг барьж хайраа илэрхийлдэг
Цахим орчинд ангийн багшийнхаа төрсөн өдрөөр атар талхан дээр лаа тавьж үлээлгэн гэнэтийн бэлэг барьж буй сурагчдын видео бичлэг цацагдаж олон нийтэд эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Тэгвэл тус бичлэгийг 5-р сургуулийн Ц.Бадамдорж багштай 11 дүгээр ангийн "Б" бүлгийн сурагчид хийжээ. Тэдний анги 29 хүүхэдтэй бөгөөд жил бүр ангийн багшийнхаа төрсөн өдрөөр гэнэтийн бэлэг барьдаг аж.
"Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөр гэр бүлтэй маань хуйвалдаад намайг уйлуулж байсан гарууд шүү дээ. Манай эхнэрээр захиа бичүүлээд, бага хүүг маань анги дээр авчирч намайг дуудуулсан, санаанд ормооргүй үйлдлүүд энэ хэдээс их гарна. Одоо бүр хааяа анги руугаа орохдоо өнөө хэд маань ямар гэнэтийн юм бэлдсэн бол гэж айдаг болсон" хэмээн ангийн багш Ц.Бадамдорж ярилаа.
Видео:
-Ангийнхныгаа төгсөөд явахаар ёстой аюул болох байх-

Ц.Бадамдорж багш боловсролын салбарт 20 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 11б анги түүний дааж авсан тав дах анги юм. Тэрбээр багш болсон цагаасаа 5-р сургуульд зураг зүй, дизайн технологийн багшаар ажиллаж байгаа нэгэн. "Надад олон сайхан шавь нар бий. Анги дааж авсан гэдэг утгаараа энэ хэдтэйгээ илүү дотно байх. Гэхдээ надаар хичээл заалгаж байсан болон 5-р сургуулиар овоглож төгссөн хүүхэд бүр миний шавь мөн гэж би боддог.
-Төрсөн өдрөөр тань ангийн хүүхдүүдийнх нь барьсан гэнэтийн бэлгийг хэрхэн хүлээж авав?
-Манай хэд үнэхээр хөөрхөн хүүхдүүд. Би хүүхдүүддээ их хайртай. Эд нар маань надад хайртай гэдгээ илэрхийлж атар талхан дээр төрсөн өдрийн лаа барьж байгаа юм. Тэр тусмаа атар талх нь их таалагдсан. Үүний цаана хүүхдийн асар гэгээн сэтгэл, хайр, хүндлэл байдаг. Энэ бүх сэтгэл хүүхдүүдийн минь дотоод мэдрэмжээс гарч буй үйлдэл учраас үнэхээр их баярлаж хүлээж авсан. Төрсөн өдрийн бэлгэнүүд их таалагдсан, бэлгэлсэн зургийг нь ангидаа өлгөчхөөд харах бүртээ инээд алдаад л сууж байна даа.
-Ангийн багшийн хувьд хүүхдүүддээ юу гэж захидаг вэ. Та хэд хоорондоо нээлттэй, чөлөөтэй сайхан анги санагдлаа?
-Шавь нартайгаа аль болох хана босгож тусгаарлалгүй хамгийн дотнын найз шиг нь байхыг хичээдэг. Тэгж байж л илүү дотно, нээлттэй нэвтрэлцэж чадна шүү дээ. Гэхдээ мэдээж багш шавийн орон зай байх учиртай. Багш хүний хувьд энэ ангийн хаалгаар 39 онц сурлагатан бус 39 зөв монгол хүн төгсөөд гараасай л гэж хүсдэг. Хоорондоо эв түнжин сайтай, нэгнээ хайрладаг, хүндэлдэг байгаарай гэж үргэлж захидаг. Та нар сургууль дээр байх бүхий л хугацаандаа 11б гэх ганц нэрийн дор явдаг учир энэ нэрээ хайрлаж, хамгаалаарай гэж хэлдэг.
-Ангиа дааж аваад хэдийнээ зургаан жил болсон байна. Энэ хугацаанд олон сайхан дурсамжийг хамтдаа бүтээсэн байх. Удахгүй жил гаруй хугацааны дараа ангийнхан нь орж ирсэн хаалгаараа гараад явах нь. Тухайн үед ямар мэдрэмж төрөх бол?
-Анх дунд ангид элсээд ангийнхаа хаалгаар орж ирэхдээ охид нь үсээ хоёр хувааж цагаан боолтоор боосон надаас намхан хүүхдүүд л байлаа. Зургаан жилийн дараа эргээд харахад энэ ангид надаас намхан хүнгүй болж. Ангийнхныгаа төгсөөд явахаар ёстой аюул болох байх, ахиж анги дааж авахгүй энэ хэдээрээ отголно гэж бодож байгаа. Эр хүн, багш нь хэдий ч ангийнхнаараа бахархаж хааяа буруу хараад уйлах тохиолдол гарна. Сургуулийн спорт тэмцээний үеэр бол талбай дээр орилоод гарсан эсэхээ ч мэдэхгүй гүйж явах нь цөөнгүй. Ангийн багш бүрийн л аз жаргал нь тэр байх. Хүүхдүүдийн гэгээн, сайхан энергийг мэдэрч тэднийхээ хайранд байна гэдэг үнэхээр их аз завшаан.
-Багш бүгд онц сурдаг байх албагүй харин зөв хүн болох ёстой гэж хэлдэг-

Ц.Бадамдорж багшийн ангийнхан түүнд төрсөн өдрийн бэлгээ бэлтгэхээр багшаасаа тусдаа зурвас бичих бүлгэм нээж юу өгөх эсэхээр санал хураасан байна. Мөн өөр ангийн хүүхэдтэй хуйвалдаж багшийнхаа юунд дуртай эсэхийг асуугаад амжжээ. Анх сурагч насны нандин үеүдээ хадгалан үлдээж дараа эргэн харах үүднээс цахим хаяг нээсэн байна. Түүн дээрээ багшийгаа баярлуулж буй бичлэгээ санаандгүй нийтэлтэл маш олон эерэг сэтгэгдэл, хандалт авчээ.
Энэ тухай ангийн хүүхдүүд "Удахгүй төгсөх гэж байгаа учраас багштайгаа болон ангийнхантайгаа өнгөрүүлсэн жаргалтай мөч бүхнээ хадгалж үлдээхийг хүссэн. Улмаар цахим орчинд хаяг нээж идэвхтэй хөтөлж эхэлсэн. Багшийг баярлуулсан бичлэгийг тухайн үед их хандалт авна гэж огт бодоогүй. Зүгээр л дараа үзэхэд дурсамжтай гэж бодоод нийтэлсэн. Гэтэл маш их хандалт авч, хүмүүс эергээр хүлээж авсанд их баяртай байгаа" гэлээ.
Тэд бага ангиа эмэгтэй багшаар удирдуулан төгссөн бөгөөд дунд ангийн багш нь эрэгтэй хүн гэдгийг мэдээд зарим нь айдастай байжээ. Энэ тухай "Анх багштайгаа танилцахад бага зэргийн айдастай байсан. Удалгүй багштайгаа танилцаж дотносоод үнэхээр сайхан хүн гэдгийг нь ойлгож мэдэрсэн. Бидэнд үргэлж зөв хүн байж, нэгэндээ хайртай байгаарай гэдэг. Бүгд ухаантай онц сурдаг байх албагүй харин бүгд зөв хүн болох ёстой гэж хэлсэн сэтгэлд тод үлдсэн. Жил гаруй хугацааны дараа төгсөөд явах гэж байгаа болохоор жаахан тиймхэн байна. Багшийгаа, найзуудаа их санах байх, багшдаа их хайртай" хэмээн ярилаа.




















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Багш шавийн холбоо ийм байхад бахархахгүй байхын аргагүй
yamar goy angi ve uneheer setgel hudulchluu
atar talhaar beleg hiideg ni uneheer goy sanaa bn
ingej neg negnee hairladag angi hovor shuu
bagsh ni aztai hun yumaa iim shavi nartai
setgel sanaa ogtsom goy bolood nulims garah shig bolloo
ene bol jinhene dursamj bn daa
11b angi uneheer mundag yumaa
iim angiig harhaar uuriin angi sanagdchlaa
yamar goe surprise ve hair hurmeer
yostoi haluun dulaahan medee bn
atar talh deer laa tavina gedeg creative sanagdlaa
Сайн хүн болох тухай сургааль нь л хамгийн том хичээл
ийм л учраас багш хүний ажил, хөдөлмөр үнэхээр гоё, сэтгэл хөдлөм, дурсамжтай сайхан байдаг юм даа
Сайхан бхгш, хүүхдүүд байна бүгдэд сайн сайхныг хүсье!!!
Сайн багштай учрах нь бурхны хишиг.
Сайн багший шавь нар Эх орныхоо үнэнч, найдвартай иргэн, нийгэмдээ чухал хэрэгтэй боловсон хүчин, бат бөх гэр бүлийн гишүүд болж чаддаг.
Та нар шүү!
Ямар сайхан зүйл уншиж сонсов оо, Мундаг багш, шавь нарт баяр хүргэе.
сэтгүүлчид мөн их баярлалаа.
Багш болгон ийм байгаасай гэж хүсэж байна.Сурагч байхаас нь л зөв хүмүүжил олгоход багшийн үүрэг хамгийн чухал.
atar talh geheer buur mongol setgel medregdej bn
ene bol real friendship energy bn
Bagshni hichele,suragchni uimulrhgui,hiih yumal hiigech,bagshnar ichihgui avna,huhduudiin buru ,zaasn hicheliiinhee tolbir tsslin svch bga,ofo iim balai yumaa jolioch
Энд тэндгүй тагнуулд ажилд авна гэж хуураадд орхисон хүмүүс чинь хүлээсээр бна шүү Зарим нь 8 9 жил хүлээлээ
Ухаалаг хүүхдүүдэд амжилт хүсье.
Багшаас хүүхдийн ухаан гарна. Хүндтэй сайхан багш ухаантай хүүхдүүд байна. Амжилт хүсье.
Их олон хүн хөөрхөн санаа, сэтгэл гэж бичиж…уул нь тийм л дээ.
Жинхэнээсээ бол их л ядуу байгааг харуулж байна даа, хүүхэд болгон 500 төгрөг гаргаад багшдаа төрсөн өдрөөр нь бялуу авч өгч чадахгүй байна гэдэг эмгэнэл юм. Талх өгч доромжлоод ч байгаа юм шиг…
Энэ цөвүүн цаг үед гэгээлэг, сайхан юм олж уншлаа. Үнэхээр багш хүн баймаар, ажилдаа үнэнч мундаг багш байна. Энэ олон хүүхдүүдийг ингэж нэгтгэж авч явна гэдэг үнэхээр агуу. Багш болгон энэ багш шиг байгаасай. Хүүхэд бүр энэ ангийн хүүхдүүд шиг цэвэр ариун сэтгэлтэй, нэг нэгнээ хайрлан хүндэлсэн, хүүхдээрээ байгаасай гэж хүсье. Бүгдэд нь амжилт, сайн сайхэыг хүсье. Нэг ч болсон ийм анги, хамт олон байгаад баярлаж байна шүү.
Ямар гоё гэгээлэг бичлэг үзчихвээ. Ойрд ийм сайхан гэгээлэг юм үзсэнгүЙ