Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн хагас шигшээ тоглолтууд болж буй. Тэгвэл өчигдөр Азийн шилдэг баг болох хүсэлтэй Selenge Bodons болон энэ улирлыг амжилтаар тэргүүлсэн, холбооны цомын эзэд буюу SG Apes багуудын цувралын тав дах тоглолт "М банк" аренад боллоо. Хоёр багийн хожлын харьцаа 2-2 байсан бол тав дах тоглолтод 88-76 гэсэн оноогоор SG Apes баг ялалт байгуулснаар хагас шигшээ цувралыг тэргүүлж эхэллээ. Тэдний дараагийн тоглолт ирэх баасан гарагт болох юм.
Фибагийн сагсан бөмбөгийн түүхэнд цуврал 2-2 байхад тав дах тоглолтод ялалт авсан баг цувралд хожих магадлал 80 дээш хувьтай байдаг аж. Харин монголын лигийн сүүлийн дөрвөн улиралд тэнцүү хожлоос тав дах тоглолтод ялалт байгуулсан тохиолдол 75 хувьтай байна. Үүнээс үзвэл хагас шигшээ цувралд SG Apes баг ялж финалд өрсөлдөх магадлал өндөр боллоо.
Тав дах тоглолтод SG Apes багаараа сайн тоглож 50-иас дээш хувьтай довтолсон бол Selenge Bodons багийн Демаркус Казинс авсан онооноосоо их бөмбөгөө алдаж тоглолтын дөрөвдүгээр үед таван алдаа гаргаж талбайг чөлөөлсөн. Тэрбээр энэ тоглолтод 4 оноо, 5 бөмбөг алдалд, 5 алдаа хийж маш муу тоглолт үзүүлсэн. Түүнчлэн оноо авалтад туслах багийн бусад тоглогчид болох О.Тулга, А.Ананд нар тааруу тоглолоо. Мөн Apes хамгаалалт сайн байсан бөгөөд эсрэгээрээ Bodons багийн хамгаалалт муу байсан нь хожигдол хүлээх шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй биз.
NBA маш амжилттай тоглож байсан Казинс болон Скраб нарыг багтаа нэгтгэсэн Bodons ирэх баасан гарагт хож эсвэл гэртээ харь гэсэн тоглолтыг хийнэ. Хэрэвзээ Bodons зургаа дах тоглолтод ялалт байгуулбал долоо дах тоглолт энэ сарын 29-нд болох хуваарьтай байна.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Багийн тоглолт илүү чухал шүү дээ
Apes хамгаалалт үнэхээр сайн байлаа
Ганц хоёр одоор бүхнийг шийдэхгүй
Дараагийн тоглолт бүхнийг шийднэ дээ
Bodons хамгаалалт сул байжээ
Apes ene heveer avna
Daraagiin togolt sonirholtoi
Bodons ergej irj bolno
Setgel zuin asuudal baisan baih
Formdoo oroh heregtei baina
Turshlaga baigaad yalna gesen ug bish
Kazins iim muu togloh gej bodsongui
Esreg bag Apes ni sain bag shu uneheer ter nba iin oddiin ni hamgaalj chadaj bsan