Сарын ₮600-750 мянгаар түрээсэлж болох орон сууцууд
Монгол Улс 10 жилийн дараа “төрийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ыг шинэчлэн баталлаа. Ингэснээр энэ төрлийн орон сууцыг иргэдэд нээлттэй, ил тодоор хөлслүүлэх, өмчлүүлэх, дахин төлөвлөлтийн иргэдийн газар болон эд хөрөнгийг орон сууцаар солих, түр суурьшуулах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Журамд зааснаар иргэдэд дараах хэлбэрээр орон орон сууцыг өмчлүүлэх юм байна. Үүнд,
- Дахин төлөвлөлтийн хүрээнд газар болон эд хөрөнгийг орон сууцаар солих
- Мөн газар нь дахин төлөвлөлтөд орсон иргэдийг орон сууцаар түр хангах
- Орон сууц худалдан авах, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжгүй иргэд эхлээд түрээсээр амьдарч, тодорхой хугацаанд хуримтлал бүрдүүлсний дараа орон сууцаа өмчлөх юм байна.
Өмнөх журмаар төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний ажилтны квот нийт 25 хувь байсан бол шинэ журмаар 35 хувь болжээ. Мөн ахмад настны квотыг 15 хувиас 18 болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг асран хамгаалдаг гэр бүлийн ангиллын квотыг 5 хувь байсныг хоёр дахин нэмсэн байна.
Түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 10, олон хүүхэдтэй гэр бүлд хоёр, өрх толгойлсон эцэг эхэд таван хувийн квот олгохоор журмыг шинэчилсэн аж. Шинэчилсэн журмаар “Ногоон нуур-1008 айл”, “Солонго 1, 2”, “Залуус 1, 2” зэрэг хорооллын орон сууцыг иргэдэд түрээслүүлэхээр болжээ. Ингэхдээ БНХАУ-тай хамтарч буй “Ногоон нуур” 1008 айлын төслийн орон сууцанд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхийг, бусад зорилтод бүлгийн иргэдийг “Солонго 1, 2” хороолол болон “Залуус 1, 2” хороололд оруулах юм байна.
Эдгээр орон сууцуудын үнэ зах зээлээс хоёр дахин бага бөгөөд нэг м2 талбайн үнэ 11000-15000 төгрөг байхаар журамлажээ. Улмаар Буянт-Ухаа, Хангай хороололд 50 м2 хоёр өрөө орон сууцыг ₮650 мянгаар түрээслэх боломжтой болж буй юм. Одоогийн зах зээлд энэ байршилд, ижил талбайтай орон сууцны үнэ дунджаар ₮1.5 сая байдаг.
Дашрамд дурдахад иргэдийг орон сууцанд хамруулах сонгон шалгаруулалтыг төрийн мэдээллийн нэгдсэн системд тулгуурлан ил тод, нээлттэй явуулах юм байна. Иймд түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд Хур, Дан системээр дамжуулан хүсэлтээ өгөх боломжтой аж. Харин өөрийн нэрээр орон сууц эзэмшдэг болон энэ шалгаруулалтад оролцохгүй боломжгүй юм.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Интервенц хийж байгаамуу, үнэгүй байр барьж оруулаач, энэ чинь зүүнтний чиглэлийн нам засаг биздээ?
Аятайхан санагдлаа хаана ямар журмаар хандах вэ
Яг зөв шийдвэр бна орон сууц түрээслэгчид арай дэндүү өндөр үнээр түрээсэлдэг
Айлын карма өрөө хөлсөлж сууж байгаа эгчид маань нэг өрөө байхр Солонго хороололд өгөх болов уу? Нас 69 тэй.
Hogjiliin berhsheektei hvvhedtei bairtai bolmooor bn
Дээд тал нь 500000 байхаар тооцож болдоггүй юм уу
Хөдөөнөөс жил бүр 20 оос 30 мянган иргэн шилжиж ирж бга өнөө үед түрээсийн хашаа байшин л гэхэд 500к гаас 800к бна.Цаашдаа ч өсөх нь тодорхой бхад байр орон сууц 650 к гаар суулгана гэдэг бол үлгэр .
Buyntuhaid tureeselj ormoor baina dugaar ni hanaas avh ve
Хаана яаж бүртгүүлэх вэ?
Хашаа байшиндаа түрээсгүй амьдраад урьдчилгаа цуглуулах боломжгүй байгаа хүмүүс ийм түрээсээр яаж урьдчилгаатай болох вэ? Бас л арай өөр боломжтой хүмүүст зориулсан түрээсиын байр уу
Хур дан систем гэж ямар систем бгаад бга юм. Имонголиад бүртгэлийн хэсэг гэж бна уу