Гадаад мэдээДЭЛХИЙ

Ким Жон Ун Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког угтан авчээ

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко лхагва гарагт /2026.03.25/ Хойд Солонгост айлчлал хийхээр газардсан байна. Пёньяны нисэх онгоцны буудал дээр газардахад түүнийг БНАСАУ-ын дэд ерөнхий сайд Ким Ток Хун угтан авчээ. Дараа нь Лукашенко Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сэний талбай дээр очиход Ким Жон Ун түүнийг угтан авсан байна. Хойд Солонгосын төрийн өмчит хэвлэл мэдээлснээр Лукашенко 1950-1953 оны Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн зөвлөлтийн цэргүүдэд хүндэтгэл үзүүлсэн хөшөөнд цэцэг өргөжээ.

Ким Ир Сэний талбайгаар зочилсноос гадна Лукашенко Хойд Солонгосын анхны хоёр удирдагчийн бунхад очсон байна. Беларусийн төрийн өмчит Белта мэдээллийн агентлаг мэдээлснээр Лукашенко, Ким Жон Ун нар хоёр улсын харилцаа болох бусад асуудлаар хэлэлцэх аж. Хамгийн сүүлд тэд 2025 оны есдүгээр сард Бээжинд уулзсан байна. Тус уулзалтын үеэр Ким Жон Ун Лукашенког Хойд Солонгост айлчлахыг урьсан юм.

Эх сурвалж: Associated Press

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button