"Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр,
Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлаас хамаарч дэлхийн 90 гаруй улс нефтийн хязгаарлалт хийх, төрөөс арга хэмжээ авах зэрэг нөхцлүүд үүсэж байна. Манай улсад ч гэсэн шатахууны үнэ нэмэгдэхээс аргагүй нөхцөл байдал бий болсон. Өнөөдрийн байдлаар, АИ-92 автобензин 40 хоногийн нөөцтэй, АИ-95 бензин 72 хоногийн нөөцтэй, ДТ 29 хоногийн нөөцтэй, ТС буюу онгоцны түлш 19 хоногийн ердийн нөөцтэй байна.
Өчигдөр Үнийн зөвлөл хуралдаж үнэ болоод шатахууны хангамжийн талаар хуралдаж тодорхой зөвлөмжүүдийг хүргэсэн. Энэ хүрээнд ОХУ-аас 4-р сард нийлүүлэх хилийн үнийг авсан. Тогтворжуулсан үнээр АИ-92 тонн нь 705 ам.доллар, Евро- 5 1206 ам.доллар, АИ-95 1176 ам.доллароор, АИ-98 1226 ам.доллароор, ДТ энгийн 1385 ам.доллар, Евро ДТ 1410 ам.долларын хил үнийг ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Үнийн зөвлөлөөс энгийн АИ-92-оос бусад шатахууны үнийг литр тутамд нь 300-350 төгрөгөөр нэмэгдүүлэх санал, зөвлөмж гаргасан. Яг одоогийн ирүүлээд буй хил үнээр тооцвол литр тутамдаа 900-2000 төгрөгөөр нэмэгдүүлэх тооцоолол гарсан. Гэхдээ яг одоогийн гадаад хүчин зүйлүүдээс шалтгаалан үе шаттайгаар үнийг нэмэгдүүлэхээс аргагүй байна. Хангамжийн хувьд тасалдахгүй нийлүүлэгдэнэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийлүүлэлтийг сайн нэмэгдүүлж чадсан.
Төрийн хэрэглээнүүдийг хэмнэх хүрээнд тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаа. Газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэсэн шийдвэр хугацаагүй" гэв.
Т.БАТСҮРЭН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оростой тогтвортой байдлын гэрээтэй биздээ үнэ нэмэхгүй буурахгүй гэсэн 5 жилийн гэрээ дуусах болоогүй биздээ
Orosops avdag biz dee muu huvalz
Бөөн далим уу..монопол хдн пиздаг.н эрхийг цуцлах хргтэй
Marzan uvgun chi dut ! cunx barigch aa⁹
Битгий худлаа хуц луйварчид чоно борооноор гэж хогийн новшнууд шүү эд нар
Ene alia uvuu bolimoor yum.
шатахуун нэмэгдэхээр бүх юм дагаад өснө шүү дээ эцэст нь жирийн хүмүүс л хохирно доо
ene bol oilgomjtoi l bsn gehdee 300 350 geheer bas l ih sanagdaj bn
oilgomjtoi l yum baina delhiin zah zeel ingej baigaa yum chin
ene udaad bas l ard tumenii nuruun deer achaalal nemegdeh ni dee
угаасаа нэмэгдэнэ гэж хүлээж байсан ч гэсэн хэцүү л мэдээ байна
92 aas busdiig nemeh yum bn gehdee ter ni bas busad salbart nuluulnu
ene bol zovhon ehlel bh daa tsaashid dahiad nemegdeh magadlaltai
gadaad nohtsol bdal gehees oor tailbar baihgui l yum daa
ene bol delhiin asuudal bolhoor bid yaah ch argagui l bh daa
яагаад дандаа ийм үед л үнэ нэмэгддэг юм бэ буурах нь ховор
шатахуун нэмэгдэх бүрд бизнесүүд үнэ нэмэх шалтаг болгодог
gadaad baidal geed baigaa ch dotood zohion baiguulalt ch bas chuhal shuu
ene udaad tur yaaj зохицуулахыг харж л suuya
ойрх дорнод та нарт ер падлийгүй оросууд монголд өгөх үнээ нэмээгүй байхад та нар сургаар хуйвалдаж 300 төгрөгний нэмэгдлийг импортлогчдорс авилгад авч идэх гэж байгаа биздээ?