НийгмийнНИЙГЭМ

“Монгол хүн-Баялгийнхаа эзэн" зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат эхэллээ

Засгийн газраас  Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах зорилгоор  зохион байгуулж буй “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулга өнөөдрөөс орон даяар эхэллээ.

Зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм. Нэгдүгээр шатны санал асуулга гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 3-ныг дуустал долоо хоног үргэлжлэх бөгөөд   Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар явуулах аж.  Эхний шатны санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцож саналаа өгөх юм байна.  Үүний 740 нь нийслэлийн, 830 нь орон нутгийн төлөөлөл байх аж.

Харин хоёрдугаар үе шат буюу Зөвлөлдөх уулзалтыг ирэх сарын 11-12-нд Төрийн ордонд зохион байгуулна.

Энэ хүрээнд гуравдугаар сарын 26-наас эхлэн уул уурхай, банк санхүү,, хэвлэл мэдээлэл зэрэг салбар салбарын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж, Үндэсний баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, сайжруулах боломж, шийдлийн талаар санал солилцож байна.

Монгол Улсын Засгийн газрын mongolia.gov.mn цахим хаягийн “Мэдээ” цэсний “Зөвлөлдөх санал асуулга” ангиллыг сонгон орж, санал асуулгатай холбоотой цаг үеийн мэдээ мэдээллийг авч боломжтой аж.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button